Иранд осолдсон Канад гэр бүлд 25000 ам.доллар олгоно | News.MN

Иранд осолдсон Канад гэр бүлд 25000 ам.доллар олгоно

Иранд осолдсон Канад гэр бүлд 25000 ам.доллар олгоно

Иранд осолдсон Канад гэр бүлд 25000 ам.доллар олгоно
Members of Montreal's Iranian community attend a vigil, Thursday, Jan. 9, 2019 in downtown Montreal. It is “highly likely” that Iran shot down the civilian Ukrainian jetliner that crashed near Tehran late Tuesday, killing all 176 people on board, U.S., Canadian and British officials declared Thursday. They said the fiery missile strike could well have been a mistake amid rocket launches and high tension throughout the region. (Andrej Ivanov/The Canadian Press via AP)

Украйны онгоцоор зорчиж яваад, пуужинд оногдон амь үрэгдсэн Канад иргэдийн гэр бүлийнхэнд Канадын засгийн газар тус бүр 25000 ам.доллар нөхөн олгохоор болсныг ерөнхий сайд Трюдо мэдэгджээ. Уг онгоц нь нэгдүгээр сарын 8-нд Ираны пуужинд оногдож, хөөрөөд удаагүй байхдаа сүйрсэн юм.

"Оршуулга болон бусад зардалд зориулсан энэхүү тусламж удалгүй зохих хүмүүст очно. Ний нуугүй хэлэхэд бид Ираны засгийн газар энэлж шаналсан иргэдэд маань тусална хэмээн найдаж байна. Гэхдээ би хохирогчдын гэр бүлтэй уулзаад, удаан хүлээж чадахгүйг ойлгосон. Тэдэнд яг одоо л тусламж хэрэгтэй" хэмээн ерөнхий сайд Трюдо ярьжээ.

Осолдсон онгоцонд 176 зорчигч байсны 57 нь Канадын иргэн байсан бөгөөд нь нэг ч хүн амьд гарч чадаагүй юм. Трюдо үргэлжлүүлэн "Иранаас ямар тусламж ирэхийг бид одоохондоо мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тусламж ирлээ гэсэн тэр тусламж засгийн газраар дамжилгүй шууд иргэдэд хүрэх болно" хэмээн ярьжээ.

Мөн Канадын гадаад хэргийн сайд Франсуа Филлип Шампань онгоцны ослын талаар Ираны сайд Мухаммед Жавад Зарифтай Оманд уулзжээ. Уулзалтын үеэр Мухаммед Зариф болсон явдалд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлж, Шампань хохирогчдын гэр бүлтэй уулзсан болон тэд маш их шаналж бас уурлаж байгааг уламжилжээ. Мөн Зариф Канадын гэр бүлүүд болон бусад амь үрэгдэгсдийн эх оронд тусламж илгээх талаар Ираны засгийн газар хэлэлцэж байгаа талаар ярьжээ.

Нас барагсдын цогцос удахгүй эх орондоо хүргэгдэх гэнэ.

Эх сурвалж: cnn.com

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж