Зеленський Ерөнхий сайдынхаа огцрох өргөдлийг хүлээн авсангүй

Хуучирсан мэдээ: 2020.01.18-нд нийтлэгдсэн

Зеленський Ерөнхий сайдынхаа огцрох өргөдлийг хүлээн авсангүй

Зеленський Ерөнхий сайдынхаа огцрох өргөдлийг хүлээн авсангүй

Украины Ерөнхий сайд Алексей Гончарук Засгийн газрын хуралдааны талаарх эвлүүлэг  аудио бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсны дараахан огцрох өргөдлөө өгсөн билээ. Огцрох өргөдлөө өгөхдөө тэрбээр сүүлийн үед Засгийн газрын нэр хүндийг унагаах зорилготой мэдээллийн халдлага ихээр гарч байна. Тэд Засгийн газрын гишүүдийг хооронд нь маргалдуулж, хэн нэгэн Ерөнхийлөгчийг хүндэтгэхгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байна гэж хэлэв.

Харин түүний огцрох өргөдлийг Ерөнхийлөгч Володимир Зеленський хүлээн авсангүй. Тэрбээр "Өнөөдөр улс эх орноо улс төр, эдийн засгаар нь хохироох цаг нь биш. Иймээс би танд болон танай Засгийн газарт дахин боломж олгохоор шийдлээ" гэжээ.

Эх сурвалж:RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж