Батлан хамгаалах яамныхан сайн үйлсийн аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах яамныхан сайн үйлсийн аянд нэгдлээ

Батлан хамгаалах яамны удирдлага, алба хаагч, ажилчид болон яамны харъяа Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Барилга захиалагчийн алба, Батлан хамгаалах ажил үйлдвэрийн нэгдлийн алба хаагчид өнөөдөр "25-р суваг" телевизээс зохион байгуулж байгаа "1000 төгрөг" сайн үйлсийн аянд нэгдлээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өчигдөр энэхүү үйлсэд нэгдсэнээ зарласан бол салбарынхан нь өнөөдөр сайн үйлсийн аянд ийн буухайлан нэгдэв. Монголд жилд 7000 орчим хүн түлэгддэгийн 80 хувь нь буюу 5500 орчим нь 0-3 насны хүүхдүүд байдаг. Эдгээрээс жилд 70 гаруй нь амиа алдаж, бусад нь насан туршийн сорвитой үлдэж, тахир дутуу болох нь элбэг байдаг юм. Тиймээс “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулж эмчилгээнд нь нэн шаардлагатай байгаа 2 тоног төхөөрөмжийг авч өгөх зорилгоор “1000 төгрөг” хандивын төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа ажээ. “1000 төгрөг” төсөл нь хүн бүрийн хандивлах 1000 төгрөгөөр дээрх 2 тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт авч өгөх зорилготой юм байна.

ЭХ СУРВАЛЖ: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж