Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтооно | News.MN

Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтооно

Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтооно

Тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтооно

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56700 төгрөг болсон. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ  төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй ба сайн дурын даатгалын шимтгэлийн хэм хэмжээ нь 2019 онд мөрдөж байсантай ижил 13,5 хувь байна.

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ТООЦОЖ ОЛГОНО

Өмнө нь 70  хувиар тооцдог байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгоно.

АЛБАН ЖУРМЫН ДААТГУУЛАГЧ ЭХ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БҮРТЭЭ ТЭТГЭМЖ АВНА

Ажил, хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь хоёр удаа олгодог байсан юм.


ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ ТАСРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:

  • Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн  сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг  тэтгэмжийн даатгалын сангаас
  • Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь гурван нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.

ТӨРҮҮЛСЭН БОЛОН ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДИЙН ТООГООР НЭГ ЖИЛ ЗУРГААН САР НЭМЖ ТООЦНО

Төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.


ТЭТГЭВРИЙГ ДАРААЛСАН ДОЛООН ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААС ТОГТООНО

Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.


ХОЁРДУГААР САРААС НИЙТ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ.


МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль 2017 онд батлагдсан. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Уг хуулийн үйлчлэлд 88,1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34,8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чулуу яуранцэцэг 2020-01-18 202.126.88.163

тэтгэвэрийг дараалсан 5 жилээр тогтоох хэрэгтэй өнөөдөр монголчуудийн дундаж наслалт хэл билээ.

Avatar

zochin 2020-01-18 192.82.65.146

Дундаж тогтоох жилийг нэмэх тусам авах тэтгэвэр бүр багасна. 5 жилийг хэвээр нь байлгавал таарна .7 жил болон 5 жилийг харьцуулаад үзээрэй. Бага тэтгэвэр тогтоогдоно. Балиар юмнууд НДШ нэмнэ. Яаж ард түмнээ шулах мөлжих вэ гэдэг дээр толгойгоо ажилуулах юм. 10,20 цаасаар тэтгэвэр нэмж хуурна.

Avatar

Х 2020-01-18 203.98.76.9

Иргэдийг яаж хохироох вэ, өөрсдөө яаж их идэх вэ гэсэн бодлого энэ улсад бүр хэрээс хэтэрч байна. Мэдээж 7 жилийн дундаж нь 5 жилийн дунджаас бага гарах нь ойлгомжтой. Өөрсдөө тэтгэвэрээрээ амьдрах биш, авлигын хэдэн үеэр идэх, наргих хөрөнгөө гадаад, дотоодын банкинд хийсэн улс шүү дээ. Тиймээс тэтгэвэр бага байна уу, их байна уу тэдэнд огоот хамаагүй.

Avatar

Зочин 2020-01-18 202.179.26.15

Дараалсан 7 жил байхгүй бол яах билээ,6 жилийн дундажыг 84д хуваах уу эсвэл хувь тэнцүүлсэн гэдгээрэй бодох уу мэдэж байгаа нь хариулж туслаачээ

Avatar

Зочин 2020-01-18 182.160.35.230

Тэтгэвэрт гарна гэдэг хуримтлуулсан мөнгөө л буцааж авч байгаа хэрэг. Түүнийг нь 7 жилийн дунджаар бодож байгаа нь аль болох бага өгөх гэсэн бодлого байна.

Avatar

Зочин 2020-01-18 103.29.144.18

davarsan novshnuud

Avatar

Зочин 2020-01-18 203.217.139.225

Bi 2019 ond tetgevert garahdaa 7 jiliin dundjaar bodoj toltoolgoson shde. Ter zuv u

Avatar

Зочин 2020-01-18 64.119.26.230

Ерөөсөө энэ хулгайч нар Монголын ард түмэнд аль болох тэтгэвэр өгөхгүй гэсэн бодлого барьж байна. Иймд 30 жил болсон 2 хулгайч намыг улс төрөөс арчин цэвэрлэх цаг нь болжээ. Ард түмний эсрэг ажилладаг, иддэг уудаг, ЖДҮ-чин, авилгачин, а******н, дээрэмчдээс эх орноо цэвэрлэе. 2020 он их цэвэрлэгээ .

Avatar

Зочин 2020-01-18 155.4.39.118

ENE MUU HURELBAATARIIG h**** IDEJ TUMEN YEREE s****m BOLOH BOLTUGAI

Avatar

Иргэн 2020-01-18 66.181.186.137

Би энэ жил тэтгэвэрт гарах юм. Ингээд аль 7 жилийн цаингийн дундажийг сонгон тэтгэвэр бодоход 5 жилийн дундажаас заавал бага гарч байна. Нэг албан тушаалд ажиллалаа ч гэсэн олон жилийн дундажаас бодохоор эхний жилүүдийн цалин сүүлийхээс бага байдагаас болж байна. Өчнөөн олон жил нийгмийн даатгал төлсний дараа иргэдийг ингэж хохироож байгаа нь шударга бус байна. Бямбацогт гишүүн сүүлд хууль санаачлаад цэргийхний тэтгэврийг 5 жилийн дундажаас бодохоор болгосон хирнээ энгийн иргэдийг орхигдуулсан.

Avatar

Зочин 2020-01-18 182.160.39.105

7 жилийн дунджаар төлөхөд тэтгэврийн хэмжээ илт буурч байгааг анхаарна уу?

Avatar

Зочин 2020-01-18 64.119.18.193

Малчдаас малын (хөлийн) татвар авдаг болох хэрэгтэй! Татвар ялгаварлалгүй байх зарчим хаачсан бэ? Татварын Ерөнхий хуулинд "Малын тоо толгойн албан татвар" авна гэж заасан байдаг!

Avatar

Зочин 2020-01-18 103.26.195.10

7жил болгосон Хүрэлбаатар жирийн ард иргэдэд их гай болж байна даа

Avatar

зочин 2020-01-18 202.9.46.216

20 онд энэ муу чинзориг гээчийг хамгийн түрүүн унагаах хэрэгтэй .

Avatar

Saraa 2020-01-18 103.229.122.204

Сонгосон ард түмнийхээ эсрэг ажиллана гэдэг л энэ байх даа. Тэтгэвэрийн сүүлийн 7 жил тогтвортой нэг албан тушаалд тогтвортой ажиллана гэж байхгүйг мэддэг учраас энэ гамшигууд хүмүүсийг бага тэтгэвэртэй гаргах арга нь энэ юм шүү дээ

Avatar

Шодоргос 2020-01-18 103.80.211.37

7 жилээргэдэг чинь тэтгэвэрт гарах иргэдийнхээ нөхцлийг шал дордуулаад байна ш дээ. Өөрсдөө шимтгэлийг татвар болгочихоод төсвийн захиргааны аппаратын зардлыг танахгүй шударга иргэдээ хохироод ийм муухай төр, засаг байх ч гэж дээ

Avatar

Зочин 2020-01-18 202.21.108.240

НД ыг сайн дураар төлөөд байна гэсэн чинь сайн дураараа л хулгайч нарыг тэжээгээд байж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж