Ерөнхийлөгч Х.Баттулга Давосын чуулганд оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.01.18-нд нийтлэгдсэн

 Ерөнхийлөгч Х.Баттулга Давосын чуулганд оролцоно

 Ерөнхийлөгч Х.Баттулга Давосын чуулганд оролцоно

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 20-24-ны өдрүүдэд  Швейцарын Давос хотноо болно.  Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох юм байна.

Жил тутам зохион байгуулдаг уг чуулга уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар оролцдог юм. Цагаан ордноос мэдээлснээр,  Давос хотноо болох тус уулзалтад Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Худалдааны зөвлөх Роберт Лайтхайзер тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцох төлөвтэй байна гэж Цагаан ордны төлөөлөгч “CNN” сувагт мэдээлсэн.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.

Уг байгууллага нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Давосын” хэмээн алдаршсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж