Улаанбаатарт өдөртөө 13-15 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2020.01.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 13-15 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 13-15 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.01.18/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэе.


Улаанбаатар хотод:

Шөнөдөө үүлэрхэг. Цас орно. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор: 

Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 16-21 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж