Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 23-аас эхлэн нэгдүгээр сарын 19-нийг дуустал амраах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэхүү амралт дуусч, ирэх даваа гаригт буюу нэгдүгээр сарын 20-нд сурагчдын хичээл эхлэх юм.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан нь ийн дуусаж байна.
Харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын амралтыг сунгах эсэхийг тухайн аймгийн Засаг дарга нөхцөл байдалдаа тулгуурлан захирамж гаргаж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Ховд, Увс зэрэг 10 аймагт сурагчдын амралтыг сунгаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаагаад байсан бол мөн Даваа гаригт сурагчдын хичээл эхэлнэ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ