Н.Номтойбаярыг гишүүнээр нь үлдээх эсэхийг шийднэ | News.MN

Н.Номтойбаярыг гишүүнээр нь үлдээх эсэхийг шийднэ

Н.Номтойбаярыг гишүүнээр нь үлдээх эсэхийг шийднэ

Н.Номтойбаярыг гишүүнээр нь үлдээх эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ сарын 16-нд УИХ-д өргөн мэдүүлсэн ч Тусгай хяналтын дэд хорооны хоёр гишүүн гадаадад ажиллаж байгаа тул энэ асуудлаар тус хороо өчигдөр /2020,01.17/ мэдээлэл сонсоод ирэх долоо хоногт хэлэлцэн, шийдвэрээ гаргах болж байна. Тодруулж хэлбэл, Тусгай хяналтын дэд хороонд харъяалагддаг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан нарыг ирэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх юм.

Шинэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах жагсаалтаас тодруулан харах боломжтой.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 

01 ДҮГЭЭР САРЫН 20-НООС 24-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРОО БОЛОН НЭГДСЭН 

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:                                                                                                                                                                                                                                                        

01 дүгээр сарын 20-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 20-ны Даваа гарагт:

  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

01 дүгээр сарын 21-ний Мягмар гарагт:

  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд;
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

01 дүгээр сарын 22-ны Лхагва гарагт:

  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН БОЛОН ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 21-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

3.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

01 дүгээр сарын 22-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тайлан, мэдээлэл сонсох.

5.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тус хорооны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан сонсох;
  • Бусад.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

01 дүгээр сарын 23, 24-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-18 150.129.143.52

УИХ гишүүн хугацаанаасаа өмнө ажлаа хүлээлгэн өгч байгаа тохиолдолд түүнтэй холбогдон гарсан бүх зардлыг нөхөн төлүүлдэг байх ёстой. Сонгууль болон албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд төсвөөс гарсан бүх зардлыг 3 нугалж төлөх нь сонгогч олны болон татвар төлөгчидийн өмнө хүлээх үүрэг байх ёстой. Түүнээс гадна ахин сонгууль явуулахын оронд 2рт санал авсан нэр дэвшигчийг шууд энэ байранд гаргах нь УИХ гишүүний үүргийн гүйцэтгэлд тавих хяналтыг нэмэгдүүлнэ.

Avatar

Иргэн 2020-01-18 103.57.93.57

Тэтгэвэрийн хэд минь тэрэнд боломж олго. Та нарын залгамж халаа хайртай дүү чинь шүү дээ.
Өнгөрсөнөө эргээд харвал өөртэй чинь адилхан харагдана. Өршөө түүнийг бурхан та нар.

Avatar

Зочин 2020-01-18 202.126.89.150

5 настан аавтай нь тохиролцох гээд цаг хожив гэж цаана нь 70 аад шунал бгаа

Avatar

Зочин 2020-01-18 202.9.46.14

МАНАН гийн энэ но-вшнууд яахаараа ингэж гэр бүлээрээ ах дүүгээрээ Монголын төрийг зайдганадаг бнаа ! Цогзолмаа, Саранжав нарын луйварчин гэр бүлтэй адилхан Миегийн охин нь УБ хотын захиргаанд хүү нь Монгол банкинд гэх мэт ажилладаг !

Avatar

456 2020-01-18 49.181.248.95

Өвөө нар чадахгүйшт. Монгол өвөө нар энэ насан дээрээ мохчихдог. Аманд нь мөнгө чихвэл тэгээд л конец фильма.

Avatar

Авлигачин гэр бүл 2020-01-18 81.17.27.133

Боловсролын яамны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав Хятадуудаас 50 сая төгрөгийн хахууль авчээ. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх" 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч "ТБЕА Энержи Монголиа" Х

Avatar

үргэлжлэл 2020-01-18 81.17.27.133

-"ТБЕА Энержи Монголиа" ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 сая төгрөгийн хахууль авсан ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурор хянаж байна. Охин нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Саранжавын Баясгалан мөн болно.

Avatar

Zochin 2020-01-18 134.209.154.189

Bayarsaikhaan bolichee humuujilgui sahilllaggui hun be chii

Avatar

ГУЦНА БИЗ 2020-01-18 202.179.26.221

ЭНЭ ТАВАН ӨВӨӨ НАР НОМТОЙБАЯРЫН САИТАЙ САХИЛГҮЙГ ХЭЛЭЛЦЭХ ЮМ БИЗ ДЭЭ…..

Avatar

Zochin 2020-01-18 139.5.218.52

Ene heden uhej novshnuudiig ter nomtoibalaitai buudzihval mongol zov zamdaa orj hogjino.

Avatar

Зочин 2020-01-18 103.229.122.31

зайлуулхыг хүсэж байна

Avatar

arai dahij ner tevshin gej zonoglohgui baigaa 2020-01-18 64.119.24.33

ene 5 ovoo gertee suutai zaigaa uugaad hevtej baih heregtei bugd 70 garj baina hamt avahuulj baigaa suuliin zurag n baihdaa hoorhii zaluuchudaasaa dahij bolj baihgui gej guj baij bugd said bolson gesen urt naslaaraa ovgod mini

Avatar

zochin 2020-01-18 122.201.22.202

bas erdem nomtoy gechikhejee , ene bas yamar b**s doloogch ni yum bol doo

Avatar

Зочин 2020-01-18 182.160.0.119

Ганц зоригтой, эрдэм номтой улс төрчөө хэлмэгдүүлэх нь дээ. Түүх давтагдаж 37 он иржээ. Ард олон Номтойбаярыг хамгаална шүү. Дарангуйлал тогтоох бэлтгэл ажилд нь Номтойбаяр саад болж байгаа л даа.

Avatar

Хул 2020-01-18 174.77.3.101

9 р анги төгсөхөөр эрдэм номтой болчихож???

Avatar

Гүрсэд 2020-01-18 66.181.161.22

Энэ 5 зөнөг Монгол оронг бузарлаж дууссан
юм шүү, ард иргэд минь! Энэ 5 шоронд байх ёстой шүү.

Avatar

Bat 2020-01-18 174.226.133.175

Solior chi

Avatar

Barhyy 2020-01-18 174.226.133.175

z**l ch

Avatar

Зочин 2020-01-18 202.9.46.14

Номтой хүү ч энэ удаа тэсэхгүй байхаа ! Гэхдээ энэ оны сонгуульд нэр дэвшихгүй гэсэн болзолтойгоор элдэв хор найруулахгүй гэж ам өчгийг нь аваад авч үлдэнэ гэсэн бор шувуу нисэж бна !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж