Electronic Sports Festival 2020: Шинэ эриний спортыг танилцуулах талбар

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Electronic Sports Festival 2020: Шинэ эриний спортыг танилцуулах талбар

Electronic Sports Festival 2020: Шинэ эриний спортыг танилцуулах талбар

ESF 2020 бол шинэ эриний буюу электрон спортыг олон нийтэд үнэн төрхөөр нь танилцуулж, өөрчлөлтийн салхийг мэдрүүлж, өрсөлдөөний гэрч болгож, спортын чиг хандлага, ирээдүйн спортын төрхийг мэдрүүлэх, танилцуулах, тунхаглах талбар байх болно.

Ердөө 10 хүрэхгүй жилийн өмнө мөрөөдөл мэт, хэдэн арван жилийн дараа юм шиг санагдаж байсан төсөөллүүд маань нэгэнтээ бодит болжээ. Уламжлалт спортууд шинэ эриний нөлөөгөөр орвонгоороо өөрчлөгдөж, бидний мэддэг, мэтгэлцдэг байсан тэр зүйлс орвонгоороо өөрчлөгдөж, төсөөлөл байсан зүйлс биеллээ олж спортын нүүр царай, хэв маягийг ч тэс өөр болгосон билээ. Түүний адилаар цахим тоглоом хүртэл хэдхэн жилийн дотор шинэ эриний спорт гэх тодотголыг урдаа авч ирээдүйн спортын том нүүр царай болоход бэлэн болжээ. Хэзээ ч хоцорч боломгүй мэт яг чухал цаг мөчид түүнд бэлдэх, үүний талаар хэлэлцэх, чуулах, таниулах зорилгоор MESA та бүхэнд Electronic Sport Festival-ийг танилцуулж байгаадаа таатай байна.

Арга хэмжээний хөтөлбөр:

  • MESA League Монголын анхны мэргэжлийн лигийн гранд финал – D13 Esports vs Mazaalai
  • Шинэ үеийн 5 спортын төрлийн финалын тоглолтууд
  • DOTA2 Showmatch – Vandebo, FLA, Namone, Choi Joo, Munkhbayar / Мөнхбаяр, Aim4R Kai, Siente Monstar, Mesmerism, AM-C/
  • #ThingsHaveChanged Панел хэлэлцүүлэг – "Шинэ үеийн чиг хандлагыг тольдох нь"
  • ESF Hero: ERKAST ярилцлага

Тус тэмцээн нь 2020 оны 01-р сарын 18, 11:00 цагт Zaisan Hill Complex-т зохион байгуулагдана.
Тасалбарын үнэ: 20.000₮
Та тасалбараа CandyPay апп-ийн Купон цэснээс худалдан аваарай.
Мөн www.mesa.mn -аас шууд худалдан авах боломжтой

Эх сурвалж : Mongolian E-Sports Association

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж