Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлс болон сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд шилжүүллээ | News.MN

Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлс болон сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд шилжүүллээ

Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлс болон сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд шилжүүллээ

Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлс болон сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд шилжүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад холбогдолтой бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүллээ.

Мөн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулсан бүтээл болох “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивлаж, бүтээлийг туурвисан сурагчидтай уулзлаа.

Тойрог хэлбэрээр бичсэн энэхүү бүтээл нь Монголын нууц товчооны эхний таван бүлгээс эхний тойрогт 31 мөр, хоёрдугаар тойрогт 194 мөр, гуравдугаар тойрогт 576 мөр, нийт 802 мөр бичсэн бөгөөд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бичлэгийн дугуйлангийн багш Д.Ганбаатар 21 уран бүтээлч, сурагчид хамтран бүтээсэн юм.

БҮТЭЭЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.

Энэ бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга худалдаж авахаа илэрхийлж байсан бөгөөд илүү олон хүнд хүргэж, үндэсний бичиг соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдад таниулах үүднээс музейд байршууллаа.

ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ НЬ ГАДААД, ДОТООДЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧДӨД ҮЙЛЧЛЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛДЭГ ТУЛ ТА БҮХЭН МУЗЕЙ ҮЗЭЖ СОНИРХОХ БОЛ ЭНД ДАРЖ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВНА УУ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-17 122.201.21.199

BOHIR BIZNES HIDEG

Avatar

Зочин 2020-01-17 49.190.155.175

Төмөр замын хулгайч шүү дээ, юугаа мэдэхэв дээ наад чинь

Avatar

Shudarga bj chadah uu ene maanag 2020-01-17 66.181.182.113

Ene hynii hed deh ehneriinh ni ch billee nuguu har tamhinii asuudal yysgeed jyjigchin Baatarhyygiin hyy nisch yhdeg Hylegt gedeg hyygiinh ni hereg nam daragdsan uu… sanaj bna uu manaihaan…

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ӨМХИЙ ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2020-01-17 103.229.120.6

Сөөнгө хоолойтой атийсан хулгайч худлаа попорхоо боль. Чиний мэддэг соёл урлаг гэж хаашаа харсан юм байдаг юм? Чи бол хулгай, хүчин, луйврыг л дээд зэргээр мэднэ. Нөгөө офшорчдын 17 тэрбумыг оруулахгүй бол шууд огцорно гэсэн яасан бэ? Ард түмнийг тэнэг мал гэж бодоод байна уу?

Avatar

Иргэн 2020-01-17 203.91.119.42

Цэдэнбал даргын одоогын ханшаар өчөөн сая долларын үнэ бүхий бэлэг дурсгал одон медаль хаачив

Avatar

Зочин 2020-01-17 203.91.119.42

Хэн завшив

Avatar

Зочин 2020-01-17 49.190.155.175

Жонкуу аль дээр ш****н байх өө, бас л манай улсын шилдэг хулгайч шдээ, хүүхдүүд нь хүн алж тоглодог, баатархүүгийн амнаас нь мөнгө асгартал чихсэн гэдэг

Avatar

Зочин 2020-01-17 202.55.188.83

Хүүхдүүд маань хүртэл ийм ямар ч хэрэгцээгүй зүйлээр хөөцөлддөг агуу их амбийцтай мөтөө ямар ч бүтээлч бус сэтгэлгээтэй болж төлөвшиж байна. Дараагийн удаад хаалгаар багтахгүй монгол гутал, цэнгэлдэхийг хучихуйц дээл, өндөр барилгатай дүйхүйц морин хуур гээл үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж