Тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална | News.MN

Тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална

УЧРАЛ

Тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална

Тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална

ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн  дагуу ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аас баталсан. Хууль батлагдсанаар ахмад настнуудын 6 сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэхэд зориулан, 700 орчим тэрбум төгрөгийг банкуудад нийлүүлэхээр болоод буй. Улмаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгтэй тэнцэх ваучер олгох зэргээр “сонгуульжсан”  шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн юм.

Уг хуулийг батлах үеэр эрх баригч намаас Б.Жавхлан, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат тэргүүтэй залуу гишүүд халамжийн бодлогыг тэлж буйг эсэргүүцэн, тэтгэврийн даатгалын системээ тогтолцооных нь хувьд өөрчлөх шаардлагатайг сануулж байсан юм.

Тухайлбал, Н.Учрал гишүүн “Дундаж үзүүлэлтээр ажил хийж буй иргэн  сардаа 187 мянган орчим төгрөгийг тэтгэврийн даатгалдаа төлж байгаа. Үүнийг хүүгээс хүү бодох тооцооллоор 30 жилээр бодоход 810 сая төгрөг болно. Төрдөө 810 сая төгрөг өгчихөөд, ажлын хөлснөөсөө 3-4 дахин бага тэтгэвэр тогтоодог. Гэтэл гадны орны ахмадууд үр хүүхдэдээ өв үлдээж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, аялж байна.

Тиймээс манай улс тэтгэврийн реформ хийх шаардлагатайг л харуулж байна. Одоо 5 жилийн дараа тэтгэврийн зээл тэглэнэ гэхэд  ахмадууд маань баярлаад сууж байх юм уу, хангалттай тэтгэвэр авдаг хэлбэр лүү орчихсон  байх юм уу гэдгийг ярих цаг. Хувийн тэтгэврийн даатгалын сангуудыг хөгжүүлмээр байна. Санхүүгийн зах зээл дээр гаргамаар байна. Хамтын тэтгэврийн санг байгуулмаар байна. Энэ асуудлаа одоо ярихгүйгээр тэтгэврээ тэглээд зогсчих юм уу” гэсэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татсан юм.

Уг асуудлыг парламентын түвшинд нухацтай авч үзэхээр болж, тэтгэврийн  шинэчлэлийг  бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Уг УИХ-ын ажлын хэсгийг тэтгэврийн реформ хийх шаардлагатай байгаа талаар уриалгыг гаргасан Н.Учрал гишүүн ахлах бөгөөд Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, З.Нарантуяа нар багтжээ.

Энэ талаараа Н.Учрал гишүүн өөрийн нүүр хуудсандаа “Тэтгэвэрт гарсан тэтгэврийн системээ өөрчилцгөөе. Тэтгэврийн зээл тэглэсэн энэ шийдвэр ахмадуудад маань дэм болсноос гадна бидэнд тэтгэврийн реформ хийх мотиваци болон боломж өгснийг ашиглаад ажиллаад үзье.УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд дэд ажлын хэсгээ байгуулж хаврын чуулганд дорвитой өөрчлөлт хийх саналаа оруулах болно. Тэтгэврийн реформыг дэмжиж улс төржилтөөс хол, энэ ажлыг жаахан урагшлуулъя” гэж бичжээ.

Г.ҮҮЛТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

565659 2020-01-17 103.9.90.98

үнэн. Насаараа татвар төлчөөд тэрнийхээ хэдэн хувийг аваад байгаа юм бэ. Зүгээр өгч байгаа юм шиг л бодохийн. Олигтойхон шинэчлэл хийгээсэй гэж найдаж байна. Улсад тасралтгүй 30-40 жил ажилласан хүн, дараа нь хэдхэн төгрөг төлчөөд ажилласан жилээ нэмүүлээд байга хүн хоёр өөр байх байлгүйй дээ, тэх ч ёстойм уг нь

Avatar

Зочин 2020-01-17 139.5.219.38

НЯЛХ СЭНГҮМ ЧАДАХГҮЙ ЭЭ.

Avatar

ЗОЧИН 2020-01-17 192.82.74.251

чи чаднааа Тэтгэвэр тогтоох жилийн дундажийг 5 ЖИЛ БОЛГОЧИХ тэгээд чамайг бид сонгоно энэ бол ард түмэнд өгөх том бэлэг

Avatar

Зочин 2020-01-17 66.181.167.24

Ene gar odoo boliosoo , odoogiin zaluus ene hunees iluu medleg chadvartai shdee , Songuuli bolhoor odoo ene balai um yg , tsug ajildag humuusiin jishegeer l baih um doo , bi odoo ene metiin huneer udirduulj bdag duursen tolgoinuud umdaa heduulee

Avatar

Зочин 2020-01-17 202.21.100.210

2020 оны сонгууль гэрийн үүд тогшоод байхад ЖДУ-н хулгайч Учрал шоудаад хэрэггүй чамайг сонгохгүй чи улс төрөөс холдсон зөв шүү

Avatar

zov yav 2020-01-17 103.212.116.28

pension fund iig investment fund bolgoji , the company tolji baigai heseg iig annuity fund bolgon ,medical insurance iig bas tus d investment fund bolgoji Mongolchuud in financial freedom iig olgooooooooooo.

Avatar

zochin 2020-01-17 122.201.23.122

Тэтгэвэр тогтоох жилийн дундажийг 7 биш 5 жилийн дундажаар бодох хэрэгтэй. Үүнээс болж эмэгтэйчүүд их хохирноо. 7 жил дотор хүүхэд төрүүлэх хугацаа орж бна. Тэр үед НД-ыг байгууллагаас нь бага хэмжээгээр төлдөг шүү дээ,

Avatar

Зочин 2020-01-17 202.21.112.195

Маш зөв.

Avatar

Oyuntcetceg 2020-01-17 66.181.160.122

Demjij bn

Avatar

Зочин 2020-01-17 202.21.100.210

НИЙГМИЙН ДААТГАЛЫН РЕФОРМ ШИНЧЛЭЛ ХИЙН ГЭЖ ЯРИХ ЮМ. АРД ТҮМЭНДЭЭ ЯМАР ШИНЧЛЭЛ ХИЙХГЭЭД БАЙГААГ НАРИЙН ТАЙЛБАРЛААЧ. ЭНЭ ТОГТОЛЦООГ ЯАЖ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙГААГ НАРИЙН ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АРД ТҮМЭН ТОГТОЛЦОО ХУУЧИН ИЙМ БАЙСАН ОДОО ИЙМ БОЛНО. ИЙМ ШАТТАЙ ХИЙНЭ , ХЭЗЭЭНЭЭС ХИЙЖ ЭХЛЭХ ЮМ. ЭНЭ ТАЛААР БИД ЯМАРЧ ОЙЛГОЛТ АЛГА. ЗАРИМ НЬ БАРУУН ЕВРОПОД ИЙМ БАЙДАГ, ЭСВЭЛ СИНГАПУРТ ИЙМ ГЭЖ ЯРИХ ЮМ. БИДНИЙ ЦАЛИН АДИЛ БИЛ ҮҮ. САЙН ЯРЬЖ ТАЙЛБАР ХИЙМЭЭР БАЙНА.

Avatar

Зочин 2020-01-17 202.21.100.210

НИЙГМИЙН ДААТГАЛЫН РЕФОРМ ШИНЧЛЭЛ ХИЙН ГЭЖ ЯРИХ ЮМ. ЗАРИМ НЬ Э/ЗАСАГЧ НАР НИЙЛЭЭД, ЭСВЭЛ УИХ-ААС АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ ХАРИУЦСАН ЯАМНЫ АЖЛЫГ ХИЙХГЭЭД БАЙГАА ЮМ УУ БҮҮ МЭД. З/ ГАЗРЫН ДЭРГЭД ЮМ УУ ХАРИУЦСАН ЯАМНЫХАА ДЭРГЭД УТАСААР ЮМ УУ ЦАХИМААР АРД ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСДОГ ХЭРЭГТЭЙ БАЙНА?ЛАКШМИ БАРУУН ЕВРОПЫГ УЧРАЛ СИНГАПУР ЯРИАД ХАМЦУЙ ШАМЛААД ЭНЭ ШИНЭЧЛЭЛ РҮҮ ОРНО ГЭХ ЮМ БҮҮ МЭДЭЭ. ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД ЗААВАЛ ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ БАЙХ.
0 0
Хариулах

Avatar

Зочин 2020-01-17 202.21.100.210

НИЙГМИЙН ДААТГАЛЫН РЕФОРМ ШИНЧЛЭЛ ХИЙН ГЭЖ ЯРИХ ЮМ. ЗАРИМ НЬ Э/ЗАСАГЧ НАР НИЙЛЭЭД, ЭСВЭЛ УИХ-ААС АЖЛЫН ХЭСЭГ ГАРЧ ХАРИУЦСАН ЯАМНЫ АЖЛЫГ ХИЙХГЭЭД БАЙГАА ЮМ УУ БҮҮ МЭД. З/ ГАЗРЫН ДЭРГЭД ЮМ УУ ХАРИУЦСАН ЯАМНЫХАА ДЭРГЭД УТАСААР ЮМ УУ ЦАХИМААР АРД ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСДОГ ХЭРЭГТЭЙ БАЙНА?ЛАКШМИ БАРУУН ЕВРОПЫГ УЧРАЛ СИНГАПУР ЯРИАД ХАМЦУЙ ШАМЛААД ЭНЭ ШИНЭЧЛЭЛ РҮҮ ОРНО ГЭХ ЮМ БҮҮ МЭДЭЭ. ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭД ЗААВАЛ ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ БАЙХ.

Avatar

Зочин 2020-01-17 202.21.100.210

НИЙГМИЙН ДААТГАЛЫН РЕФОРМ ШИНЧЛЭЛИЙН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭНЭ ХАВАР УИХ-Р ХЭЛЭЛЦЭН ГЭВЭЛ АРАЙЛ ТҮРГЭДЭХ БАЙХ. МАШ ЭМЗЭГ АСУУДАЛ ОЛОН ТҮМНЭЭС САНАЛ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА. ЭНЭ ӨНГӨРСӨН 4 ЖИЛИЙНХЭЭ АМЖИЛТЫГ ДООШ НЬ ДАРАХ БИЙ ДЭЭ. ИХ ОЛОН ШАТТАЙ ШИЛЖИЛТ ШИНЭЧЛЭЛД АХИАД НЭГ СОНГУУЛИЙН ХУГАЦАА ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ БАЙХАА

Avatar

Зочин 2020-01-17 103.80.211.221

Яаж ч бодсон энэ зүйлийг эхлүүлэх хэрэгтэй. Ажил юм чинь алдаа оноо байлгүй яахав гол нь эхлүүлж байна гэдэг чухал…

Avatar

Зочин 2020-01-17 45.56.183.102

mergejliin khumuus ni khaachsan um be. ene mangar hip hopchin yu meddeg gej orj baigaan

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: МАН-ын 3 залууг шинжвээс ... 2020-01-17 64.119.16.98

Тэмүүлэн хүлээцтэй, ярьж байгаа нь логиктой, гадаад дотоод мэдээлэл сайтай, төлөвшсөн залуу.Хашир, хүлээцтэй хүн шийдвэр гаргахдаа цаг алддаг талтай.Хааяа амаа мэдээгүй эмнэг үрээ шиг авч давхиад байх болохоос Учрал бол тэмүүлэлтэй хүн.Ийм хүн юм бүтээдэг.Хуулийн бүх салбараар мэдээлэл сайтай хүн бол дэд сайд асан Энхбаяр. Заримдаа сайтар бодож тунгаахгүйгээр анхны сэтгэгдлээ тэр хэвээр нь илэрхийлээд байх нь ажиглагддаг.Энэ 3 хамтарч ажиллавал бие биенээ нөхөөд улсын хөгжилд тус болно байх шүү

Avatar

би 2020-01-17 202.21.96.76

юм уншдаггүй, цээжний бангаар ярьдаг хүн. зарим нэг асуудлаар, заримдаа нэг хүнээс зөвөлгөө авдаг байх. тэр үедээ гайгүй ярих юм билээ. харин ихэнхдээ аймар бурдаг. өөрийн толгойгоор гаргалгаа олж байгаа нь юу л бол

Avatar

Зочин 2020-01-17 103.229.121.99

Голланд, Дани г.м. улсын туршлагыг судлаад нэгмөсөн олигтойхон реформ хийж үзээрэй дээ, та минь!!! Хоёрын хооронд нэр төдий юм бүү хийгээрэй!!! Хамтын тэтгэврийн тухай хуулийг МАН гарч ирээд устгасан шүү!!! Тэр хуулийг сэргээ!!! МАН тэтгэврийн сангийн мөнгөнөөс улсын төсвийн дутууг нөхдөг архаг туршлагатай шүү!!! Энэ бол жинхэнэ хулгайн гэмт хэрэг шүү!!!

Avatar

тэт а тэт 2020-01-17 64.119.26.230

МУ нэг бол огт тэтгэвэр өгөхгүй гэдгээ хэлчих, тэгвэл бид хувийн тэтгэврийн сантай болцгооё. Улсын сангтай холбогдсон тэтгэвэр гэдэг шал худлаа ба, мууранд мах хадгалуулсан шиг болох юм. Яаж ч юу ч гээд алтаар мөнгө амлаж донгодоод МӨНГӨ нь байхгүй. Юугаа өгөх юм. Олон хулгайч учир 30 жилийн дараа ахиад ингээд сууж байна.

Avatar

Зочин 2020-01-17 139.5.218.84

Нэн даруй тэтгэврийн реформ хэрэгтэй Иргэдийн дунд санал асуулга тэтгэврийн нэрийн данс санг тусад нь байлгах гээд л их юм хэлмээр байна. Өндөр шимэтгэл бага шимэтгэл ялгаагүй хавтгайруулахгүй Ирээдүйн баталгаа өндөр цалин өндөр шимэтгэл шүү дээ

Avatar

Зочин 2020-01-17 202.126.88.134

Kapital shig banking khadgaluulaad bur musun duusgana. Deer uyd tetgebriin daatgald mungu tuluulj bailaa. Odoo Tuunii surag ch baidaggui. Debter ni kharin baigaa shuu. Elbegee shig Songuuli bolokhoor ard tumen gej khoshgoruulaad reform khiigeed uursdiinkhuu banknii sankhuujilt khiikhed gej bgaa ym

Avatar

Зочин 2020-01-17 66.181.183.105

Амны салиа нь арилаагүй энэ хүүхэд барах уу? Эргэлзэж байна шүү. МАНгарууд ажлаа хийвэл хий, үгүй бол зайлсан нь дээр. Тэгээд ч энэ зунаас зайлах л байх даа.

Avatar

Маяа 2020-01-17 202.126.88.129

Хол очиж х**. Наад залуу чинь алсыг харж чадаж бна. Хамар доор байдаг хагархайгаа ч харж чадахгүй чам шиг муу гөлөг юу сэтгэхийм бэ

Avatar

Иргэн 2020-01-17 202.9.40.83

Цалингийн дундажийг 45%лаж боддог нь дэлхийн бусад орнуудаас хамгийн бага хувь гэж бодож байна. Үүнийгээ өсгөх хэрэгтэй шүү дээ.Мөн иргэдийн 1 цагт ажилласанцалингийн үнэлэмж маш бага байдаг учир залуучууд гадагшаа явж ажиллаж байна.

Avatar

зочин 2020-01-17 122.201.22.151

Тэтгэвэр бодох хувь Грекийн дараа орохоор өндөр байдаг юм, ганцхан цалин хөлс нь утгагүй байсан учраас тэтгэвэр нь бага санагдаад байдаг. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй, цалинтай үедээ ядуу амьдарч байсан улс тэтгэвэрт гарсан хойноо бүүр ядууралд ордог

Avatar

Шодоргос 2020-01-17 103.80.211.37

Энэ санг төсвөөс салгаачээ. Энхбаяр ерөнхий сайд байхдаа наад заваан улаан, ногоон нар чинь хийсэн асуудал ш дээ. Эрүүгийн хариуцлагад татаад шалгаад гэм бурууг нь тогтоогооод шүүхээр оруулаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгоод дахин төрд ажиллуулахгүй баймаар байна ш дээ

Avatar

Зочин 2020-01-17 66.181.177.86

zolig gargay zasal hiiy baigaa geed mini egcher zolig gargsan gishuun Uchka. chinii zasal gedeg zolbin hotsrogdson zurhai duusan gey zarlaad baidag

Avatar

Tetgevriin ahmad emch 2020-01-17 103.57.94.136

Ene mash zuv arga hemjee boloh nee Ijil mergejil alban tushaal hashij baisan humuusiin tetgevriin zuruu arilgah :Bas tetgevert ajil hiij baigaa ahmaduudiin tetgeveriig jild tulsun shimtgeliinh ni todorhoi huviar tuldug bolmoor bna Niitiin dund tegshitihee boli Alivaa uymand shudraga baiya

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2020-01-17 202.179.25.241

За больдоо. Энэ бид хоёрын тэтгэврийн реформ хийнэ гэж юж байдгийн. Ядаж арай ахимаг насны хүнээр ахлуулмар байна. "Крипто" валютаар тэтгэвэр өгнө, баруунд тийм байдаг, тэтгэврийн сангийн мөнгийг эргүлдүүлж бизнес хийж 10 дахин өсгөнө гээд солиорч өгөх байхдаа. Тийм орчин нөхцөл Монголд одоогоор бүрдээгүй байна. Ухаандаа Монголд усан үзэм тарина гэсэнтэй адил.. Тарьж болно. Харин ургуулж чадахгуй.

Avatar

Зочин 2020-01-17 103.57.93.76

энэ бүр хөгшчүүдийн тархи толгойг угаагаад гаршчжээ. ждү шаагаад баригдаа биздээ ичихгүй

Avatar

Зочин 2020-01-17 103.229.120.110

цалингийн дунджын 45%-иар тэтгэвэр тооцдог байдлаа өөрчлөөчээ. Ялангуяа реформ хийх гэж байгаа бол энэ оноос эхлэн тэтгэвэрт гарах хүмүүсийн хувьд энэ хэзээ ч өөрчлөгддөггүй тоог засах хэрэгтэй шүү. Энэ тоо чинь нөгөө хүмүүсийг тэтгэвэрт гарангуут ядуучуудын эгнээнд оруулдаг шидэт тоо шүү дээ. Ийм юмнаас эхлэх хэрэгтэй. Хувийн тэтгэврийн сан байгуулах ёстой гэж үзэж байгаа бол төрийнх нь ч хамт орших ёстой. Ийм тогтолцоо бол шударга, бас хүнлэг, энэрэнгүй байх ёстой

Avatar

** mongolchuud 2020-01-17 203.91.115.48

mahnii une ediin zasgiin unalt irj aisui . ter 0leh bol unendee novshiin sanaa

Avatar

Зочин 2020-01-17 103.57.94.106

1000 БАГШИЙН УЧРАЛ ХИЙДЭГ ДУУЧИН ХҮҮ ЧАДАХГҮЙ ЭЭ.

Avatar

зочин 2020-01-17 66.181.177.242

Тоонд жаахан сайн хүн оролцууларай. 2005 оноос өмнөх цалингаар тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинг одооныход шилжүүлдэг коффициент нь олон жил өөрчлөөгүйгээс тэтгэвэр нь маш бага тогтдог. тэдэнд кофффициентийг нь өөрчлөөд одооны цалингийнх нь түвшинд дахиж бодуулах боломж олгох нь тэтгэврийн системийн нэг сайжруулалт болно.

Avatar

Монхүү 2020-01-17 89.204.153.110

Цалингийн реформ хийгээгүй байж….ЯАЖ?€"

Avatar

иргэн 2020-01-17 150.129.140.6

Зээл тэглэхээ болиод нийтэд нь жигд мөнгө олгох эсвэл бүр өөрчилж тэгэвэрийг шинэчилмээр .

Avatar

Зочин 2020-01-17 202.55.188.43

ug ni gaigui gej ooriigoo bodoid baih shig baigaa yum amidralaas tasarchihsan teneg gar yum bilee toriin jiriin alban haagchidiig uzen yadaad l amidral medehgui patsaan nar

Avatar

Дэмжиж байна 2020-01-17 66.181.161.34

ёстой одоо л шинэчлэл хийх хэрэгтэй байгаа юм ягаад залуу хүн чадахгүй гэж харин ч зөв хүнээ ахлагч болгосон байна.

Avatar

Зочин 2020-01-17 103.57.93.76

хаха ждүчин пязда одоо өвөө эмээ нарын тэтгэврээс хумслах гээд бгаамшиг санагдахгүй бна уу

Avatar

Эмгэн 2020-01-17 59.153.112.159

Олон жил НДШ төлөөд эцэс сүүлд нь амьдралд хүрэхгүй юм хүртэж байхаар тэтгэврийн реформ хийнэ гэдэг нь зөв болов уу.

Avatar

Зочин 2020-01-17 202.55.191.130

ene yaj chaddiin….

Avatar

Зочин 2020-01-17 202.179.31.102

Нэ цабаан дачхууу

Avatar

Зочин 2020-01-17 124.158.107.35

одоо байрныхаа зээлийг тэглүүлмээр байна эс тэгвээс саналаа өгөгхүй шүү

Avatar

Зочин 2020-01-17 64.119.27.248

Тэтгэвэрийн зээл яах вэ , хэрэглээний зээл хэзээ тэглэх вэ. Тэр сонин байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж