Тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална

Тэтгэврийн реформ хийх ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахална

ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн  дагуу ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аас баталсан. Хууль батлагдсанаар ахмад настнуудын 6 сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэхэд зориулан, 700 орчим тэрбум төгрөгийг банкуудад нийлүүлэхээр болоод буй. Улмаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгтэй тэнцэх ваучер олгох зэргээр “сонгуульжсан”  шийдвэр гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн юм.

Уг хуулийг батлах үеэр эрх баригч намаас Б.Жавхлан, Н.Учрал, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат тэргүүтэй залуу гишүүд халамжийн бодлогыг тэлж буйг эсэргүүцэн, тэтгэврийн даатгалын системээ тогтолцооных нь хувьд өөрчлөх шаардлагатайг сануулж байсан юм.

Тухайлбал, Н.Учрал гишүүн “Дундаж үзүүлэлтээр ажил хийж буй иргэн  сардаа 187 мянган орчим төгрөгийг тэтгэврийн даатгалдаа төлж байгаа. Үүнийг хүүгээс хүү бодох тооцооллоор 30 жилээр бодоход 810 сая төгрөг болно. Төрдөө 810 сая төгрөг өгчихөөд, ажлын хөлснөөсөө 3-4 дахин бага тэтгэвэр тогтоодог. Гэтэл гадны орны ахмадууд үр хүүхдэдээ өв үлдээж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, аялж байна.

Тиймээс манай улс тэтгэврийн реформ хийх шаардлагатайг л харуулж байна. Одоо 5 жилийн дараа тэтгэврийн зээл тэглэнэ гэхэд  ахмадууд маань баярлаад сууж байх юм уу, хангалттай тэтгэвэр авдаг хэлбэр лүү орчихсон  байх юм уу гэдгийг ярих цаг. Хувийн тэтгэврийн даатгалын сангуудыг хөгжүүлмээр байна. Санхүүгийн зах зээл дээр гаргамаар байна. Хамтын тэтгэврийн санг байгуулмаар байна. Энэ асуудлаа одоо ярихгүйгээр тэтгэврээ тэглээд зогсчих юм уу” гэсэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татсан юм.

Уг асуудлыг парламентын түвшинд нухацтай авч үзэхээр болж, тэтгэврийн  шинэчлэлийг  бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Уг УИХ-ын ажлын хэсгийг тэтгэврийн реформ хийх шаардлагатай байгаа талаар уриалгыг гаргасан Н.Учрал гишүүн ахлах бөгөөд Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, З.Нарантуяа нар багтжээ.

Энэ талаараа Н.Учрал гишүүн өөрийн нүүр хуудсандаа “Тэтгэвэрт гарсан тэтгэврийн системээ өөрчилцгөөе. Тэтгэврийн зээл тэглэсэн энэ шийдвэр ахмадуудад маань дэм болсноос гадна бидэнд тэтгэврийн реформ хийх мотиваци болон боломж өгснийг ашиглаад ажиллаад үзье.УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд дэд ажлын хэсгээ байгуулж хаврын чуулганд дорвитой өөрчлөлт хийх саналаа оруулах болно. Тэтгэврийн реформыг дэмжиж улс төржилтөөс хол, энэ ажлыг жаахан урагшлуулъя” гэж бичжээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж