Викториа хатны аварга том торгон дотоож болон гутал нь шүүгээнд зай эзэлж байгаа гэх шалтгаанаар дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Тэрхүү тансаг дотоожийг хатны үйлчлэгч нар нь түүний албан ёсны гэрэл зурагчин Александр Ламонт Хендерсонд дурсгал болгон өгсөн гэгддэг. Уг дотоож "үе дамжсаар" Александрын жич хүү Родерик Уильямст ирсэн байна. Родерик Норвичийн ойролцоо амьдардаг аж. Тэрбээр шүүгээндээ зай гаргахаар өөрт хэрэггүй зүйлсийг зарж байгаа гэсэн байна.
Дуудлага худалдааг хариуцаж буй Чарьлз Хансоны хэлснээр хатан гутлаа өдөр бүр өмсдөг байсан бөгөөд дөрөв размертайг харахад түүний хөл их жижиг байжээ хэмээн ярьсан байна.
Ноён Уильямсын хэлснээр хуланц өвөг нь 1901 онд насан эцэстлээ хатанд хүчин зүтгэсэн гэнэ. Хатны зургийг авч үнэнчээр зүтгэсний төлөө хатны үйлчлэгчид түүнд эдгээр хувцсуудыг нь дурсгал болгон өгсөн хэмээн таамагладаг ажээ.
Өдгөө Уильямст хатны дотоож болон гутлаас гадна өмд, оймс, банзал, корсет зэрэг хувцас байгаа ч тэднийг зарахгүй гэнэ. Харин нэгдүгээр сарын 21-нд Дебриширийн Этвалд үзэсгэлэн болгож хүмүүст үзүүлэх аж.
Харин дуудлага худалдаанд орох гутал нь 1500-2000 фунтээс, 1880 оны аварга дотоож нь 600-800 фунтээс эхэлнэ гэжээ.
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ