Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа орлоо | News.MN

Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа орлоо

Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа орлоо

Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа орлоо

Азийн хөгжлийн банкны /АХБ/ шинэ тэргүүн Масацүкү Асакава Баасан гариг (2020.01.17)-т үүрэгт ажилдаа орсон байна. Тэрбээр Филиппиний нийслэл Манила хотод төвтэй тус банкны 10 дахь тэргүүн болж буй юм. М.Асакава "АХБ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэхээр болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд цаашид 68 гишүүн оронтой нягт хамтран ажиллах болно" гэж хэлжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-ны өдөр АХБ-ны Захирагч нарын зөвлөл ноён Масацугу Асакаваг АХБ-ны Ерөнхийлөгчөөр томилох тухай шийдвэрийг санал нэгтэйгээр баталсан байна.

Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай ноён Асакава нь 2021 оны 11 дүгээр сарын 23-нд дуусгавар болох байсан одоогийн Ерөнхийлөгч ноён Такехико Накаогийн үүрэгт хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 16-наас ийнхүү үргэлжлүүлэхээр болж буй юм.

АХБ-ны Захирагч нарын зөвлөлийн тэргүүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, сангийн сайд ноён Хонг Нам-Ки "Ноён Асакавагийн олон улсын санхүү, хөгжлийн асуудлаарх өргөн мэдлэг, олон талт туршлага нь цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой Ази, Номхон Далайн бүс нутгийг цогцлоох АХБ-ны эрхэм зорилгыг биелүүлэхэд нэн чухал. АХБ-ны Захирлуудын зөвлөл ноён Асакаватай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгтээ бүрэн итгэж байна" хэмээн тэмдэглэсэн билээ.

Нийт 40 орчим жил төрийн албанд зүтгэхдээ ноён Асакава Япон Улсын Сангийн яаманд олон төрлийн удирдах албан тушаалууд хашиж байсны дотор Олон улсын харилцааны асуудал хариуцсан Сангийн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн хөгжлийн бодлого, валютын зах зээл, олон улсын татварын бодлого зэрэг чиглэлээр арвин мэдлэг, туршлага хуримтлуулжээ.

Тэрбээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан Их 20-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон төв банкны ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан Их 20-ын анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай ажлын нягт уялдаатай ажиллаж ирсэн тэрээр 2011-2016 онд тус байгууллагын Төсвийн бодлогын хорооны даргаар ажилласан байна.

Ноён Асакава 2012-2015 онд Токиогийн Их сургууль, 2006-2009 онд Сайтама Их сургуульд зочин профессороор ажиллаж байв. Тэрбээр 1981 онд Токиогийн Их сургуульд бакалаврын зэрэг, 1985 онд Принстоны Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалжээ.

Эх сурвалж: XINHUA, ADB

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-01-17 66.181.178.161

Энэ азийн хөгжлийн банк чинь анх монголын боловсролыг самарч цогцолбор сургууль байгуулж байна гэж хамаг чадварлаг багш нарыг тэтгэмж өгч гаргадаг байгууллага мөн үү? Яанаа монголын боловсрол хүнд байдалд орох байхдаа гэж шивэр авир гээд байх чинь юу вэ?

Avatar

Teneg iym sanaand orov kkk 2020-01-17 98.253.30.34

MGL d delhiin bank asia iin bank geh met gazraas eregtei tuloologch irvel hiilch Deegii chin ochood sexdeed huuhedtei boldog juramtai biz dee.

Avatar

byrees bolob 2020-01-17 132.194.13.90

XORIG

Avatar

ylsiin xamgaaltaar 2020-01-17 132.194.13.90

XENII TAL BE?

Avatar

yndsen ocycpufrm 2020-01-17 132.194.13.90

Z/TRANSPORT dagyyd ylsiin xamgaaltad abax

Avatar

txnlpr 2020-01-17 132.194.13.90

oopiin bank,xy/xngmj

Avatar

oopsdiixoo erx ashgiig XAMGAALSAN BAIGUULLAGA,XOLBOO OOPIIN BATALGAAT baix. 2020-01-17 132.194.13.90

gadniixan XASHAAND OPJ Buznessiin yil ajillagaa DOTOOD XEREGT XUNDLUNGUUS OPBOL DAMPUURNA.
yagaad YAPOND GADNII XYN tabigdab ?
esysiixen facebookeer,sydlaj baigaa.1 SONGUULIAR,IX SURGUULI,CENTIID-Docymentd idebxtei UURSDIIXOO ashgiig xamgaalj baigaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж