MFC-3 холимог тулааны такс 10-50 мянган төгрөг

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

MFC-3 холимог тулааны такс 10-50 мянган төгрөг

MFC-3 холимог тулааны такс 10-50 мянган төгрөг

Холимог тулааны спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, Монгол Улсад ч энэ спортын тамирчдын тоо нэмэгдсээр байна. Бид бүхний зөвхөн зурагтаар хардаг байсан холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо UFC-д хүртэл Монгол тамирчин хөл тавиад байгаа юм. 2019 онд эх орондоо олон улсын чанартай хоёр ч тэмцээн зохион байгуулсан MFC холбоо энэ оны анхны тэмцээнээ хоёрдугаар сарын 1-ний өдөр "АСА" циркэд хийхээр болжээ. 2019 оны эхээр болсон анхны тэмцээнд  хойд хөршөөс, харин түүний дараагийн тэмцээнд урд хөршөөс цөөнгүй тамирчид ирж байсан бол энэ удаад АНУ, ОХУ, Тажикистан, Ямайк, Казахстаны  гэх мэт орнуудаас цуутай тулаанчид ирэх нь.

Мөн MFC-2 тулаанд аваргын төлөө тулалдсан М.Нандин-Эрдэнэ, Н.Отгонбаатар нар дахин хүч үзэхээр болсон нь олны анхаарлыг татаж байна. MFC-3 тулаанд Монголоос “Ангууч” хочит Б.Баттөр, АНУ-ын “Беллатор” холбоонд тулалдаад амжсан Д.Батсүмбэрэл, “One Championship”, “ROAD FC” зэрэг холбоонд тулалдсан Б.Бүрэнзориг, Т.Ариунболд нарын шилдгүүд гадны тамирчдын эсрэг нүүр тулна.

Тэмцээний тасалбарыг “ticket.mn” цахим хуудсаар захиалахаас гадна 1900-1800 дугаараар хүргүүлэх боломжтой. Тасалбарын хувьд суудлын зэрэглэлээс хамааран 10-50 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж