2019 онд БНХАУ-ын эдийн засаг түүхэндээ хамгийн муу өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

2019 онд БНХАУ-ын эдийн засаг түүхэндээ хамгийн муу өсчээ

2019 онд БНХАУ-ын эдийн засаг түүхэндээ хамгийн муу өсчээ

БНХАУ-ын эдийн засаг 2019 онд ердөө 6.1 хувиар өссөн гэж нэгдүгээр сарын 17-нд гаргасан ДНБ-ий тоо баримтдаа дурджээ. Тус улсын эдийн засаг удааширч байгаа ч өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд хамгийн бага өсөлт үзүүлсэн нь өнгөрсөн он гэнэ.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг ийнхүү өрийн хэмжээнд дарагдаж, дотоодын эрэлт буурч, АНУ-тай хийсэн худалдааны дайнаас болж, өсөлт нь удааширч байна. БНХАУ 2019 оны зургаан хувийн өсөлтөө 6.5 хувь болгон өсгөх зорилт тавьсан ч биелэгдээгүй байна. Албаныхан нэгдүгээр сарын 17-нд мэдэгдэл хийсэн бөгөөд Бээжин энэ долоо хоногт АНУ-тай худалдааны хэлэлцээр хийсэн нь хурцадмал байдлыг богино хугацаанд ч болов багасгах байх гэж найдаж буй аж.
Хятадууд үүнд аль болох өөдрөгөөр хандаж байна. Худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурахаар энэ долоо хоногт Вашингтонд очсон Лю Хэ нэгдүгээр сарын 15-нд "Эдийн засгаа өөдрөгөөр төсөөлж, 2020 ондоо хичээн ажиллаж сайн үр дүнд хүрэх хэрэгтэй" хэмээн сэтгүүлчдэд хэлжээ. Тэрбээр өрийг багасгаж, шинэчлэл хийх хэрэгтэй гэж онцолсон байна.
Харин өнөөдөр/2020.01.17/тус улс  ДНБ-ий ерөнхий үзүүлэлтүүдээ ярилгүй өнгөрөөж, жижиглэнгийн худалдаа, аж үйлдвэрийн гарц, үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтцэд зарцуулах хөрөнгийн статисткийн талаар мэдээлэл хийжээ.  Хөрөнгө оруулагч, эдийн засагчид магадгүй дээрх мэдээллээс энэ долоо хоногт хийсэн худалдааны хэлэлцээрийн үр дүнг харж болох юм.
АНУ дахь олон Хятад бараануудын тариф хэвээр байгаа бөгөөд Вашингтоны зүгээс эдгээрийг дараагийн шатны хэлэлцээрийн хөшүүрэг болгох зорилгоор хэвээр нь үлдээхээ тодорхой хэлсэн юм.
Мөн хэлэлцээрийн хүрээнд Бээжин АНУ-аас хэдэн зуун тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцсон ч амлалтаа биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Citi, Nomura, Invesco-ын шинжээчид БНХАУ дээрх амлалтаа биелүүлэх нь маш том бэрхшээл хэмээн үзэж байна.
Эх сурвалж: cnn.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж