Эбола вирус эмчлэгдсэн хүний үрийн шингэнээс илрэв

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Эбола вирус эмчлэгдсэн хүний үрийн шингэнээс илрэв

Фото: Kay Nietfeld / DPA / Global Look

 

Үхлийн аюултай өвчнөөс эдгэрсэн хүмүүсийн үрийн шингэнд Эбола вирус хэдэн сараар үлдэх чадвартай аж. Түүгээр ч барахгүй заримдаа халдвар бэлгийн замаар дамжуулагдах аюултай гэнэ. Энэ тухай өгүүлсэн эмнэлгийн хэсэгчлэн шинжилгээний “Эболагийн дараах үеийн синдром” нэртэй судалгааны дүнг New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн байна. Вирусийн РНК-ийг (бүх амьд организмын гурван үндсэн макромолекулын нэг. Нөгөө хоёр нь ДНК ба уураг) өвчнөөс хагас жилийн өмнө хагацсан Сьерра-Леоне улсын 40 иргэний 26-гийн үрийн шингэнээс эрдэмтэд илрүүлсэн байна. Эмчлэгдсэнээс есөн сарын дараа авсан 43 шинжилгээний 11 тохиолдолд нь РНК-ийн үзүүлэлт эерэг үр дүнтэй байжээ. Вирусын энэ чадварын улмаас Баруун Африкийн орнуудад өвчин одоо хүртэл байсаар байгаа бололтой. Сүүлийн сард Гвинейд дөрвөн хүнээс халдвар илрээд байна. Гэхдээ өвчний хурд нь эрс буусан байгаа.

 

Эбола вирус нь эмч нарын төсөөлөөгүй эд эсээс илэрсэн анхны тохиолдол нь энэ биш. Тухайлбал, уг өвчнөөр өвчлөөд эдгэрсэн Эмори их сургуулийн багшийн нүд нь хурц өвчтэй гээд өнгөрсөн наймдугаар сард эмнэлэгт хэвсэн юм. Түүний харааны эрхтэнд Эбола вирусийн өндөр нягтрал илэрсэн байв.

 

Эбола вирусын РНК нь яагаад үрийн шингэнд хадгалагдан үлддэг, тэр нь өвчний халдварыг дамжуулдаг уу гэдгийг эмч нар мэдэхгүй байна. Бас нэг судалгаанд, өвчнөөс хагас жилийн өмнө эмчлүүлсэн хүнтэй ойртсон эмэгтэй Эболагийн халдвар авсан тухай өгүүлсэн байв. Америкийн эмч нар үрийн шингэн дэх вирусийн РНК нь сөрөг үзүүлэлттэй болтол хамгаалалтгүй сексээс зайлш хийхийг зөвлөжээ.

 

Эболагийн цартахал Баруун Африкийн Гвиней улсад 2014 оны хоёрдугаар сард эхлээд Либери, Сьерра-Леоне, Нигери, Сенегал, Мали улст тархсан юм. Мөн өвчний тохиолдол АНУ, Европын зарим орнуудад бүртгэгдэж байлаа. Энэ жилийн нэгдүгээр сарын 7-ны байлраар вирусын халдвар 20,7 мянган хүнээс илэрч тэдний 8,2 мянга нь нас баржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж