Өнөө цагийн мэргэжлийн талбайн теннисний өнгө төрхийг тодорхойлж буй 32 настай Их Британи теннисчин Энди Маррей аарцагны гэмтлийн улмаас Австралийн нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Гурван удаагийн “Гранд слам”-ын аварга тэрбээр өнгөрөгч арванхоёрдугаар сард Австралийн нээлттэй тэмцээнд оролцох боломжтой гэж зарласан боловч түүний гэмтэл анх төсөөлж байснаасаа илүү урт хугацаанд эдгэрэх төлөвтэй байна. Мөн тэрбээр ирэх хоёрдугаар сард зохион байгуулагдах Монтпелье болон Роттердамын нээлттэй тэмцээнүүдэд ч оролцох боломжгүй гэдгээ зарлажээ. Энэ тухай Маррей “Би биеэ сонсох хэрэгтэй болж байна. Талбайд гарах зөвийг үеийг хүлээнэ” хэмээжээ .
Энди Маррейгийн хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан Дэйвисийн цомын тэмцээний Их Британи болон Нидерланд шигшээ багуудын хоорондох тоглолтонд аарцагандаа гэмтэл аван талбайг орхисон билээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ