Александр Овечкин дахин гялалзлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Александр Овечкин дахин гялалзлаа

Александр Овечкин дахин гялалзлаа

NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн ээлжит тоглолтууд өнөөдөр /2020.01.17/ явагдаж дууслаа. Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт Вашингтон Капиталс болон Нью-Жерси Девилс багуудын хооронд явагдлаа. Уг тоглолтонд Вашингтон Капиталс багийн ахлагч, Оросын шигшээ багийн жигүүрийн тоглогч Александр Овечкин гайхалтай байж хэт-трик буюу гурван шайб оруулан багаа ялалтад хөтөллөө. Энэхүү тоглолтонд Вашингтон Капиталс баг өрсөлдөгчөө 5-2 гэсэн харьцаатай хожиж улирлын 32 дах ялалтаа аван Метрополитан дивизоноо 69 оноотой итгэл төгс тэргүүлж байна.

Харин Александр Овечкины хувьд карьерынхаа 25 дах хэт-трикийг толилуулснаар NHL-ийн түүхэнд хэт-трик хийсэн тоогоороо есдүгээр байранд Си Деннэнитэй зэрэгцэж ирсэн байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж