Уоллстритийн их наяд ам.долларын үнэлгээтэй компаниудын эгнээнд шинэ гишүүн нэмэгдлээ. Google-ийн толгой компани Alphabet-ийн хувьцааны ханш Пүрэв гаригт дээд түвшинд хүрч, компанмйн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.долларт хүрсэн байна.
Ийнхүү Alphabet(GOOGL) компани Apple(AAPL), Microsoft(MSFT) нартай нэгдлээ. Apple бол АНУ-ын хамгийн өндөр буюу 1.4 их наяд ам.долларын үнэлгээтэй компани бөгөөд Microsoft түүнийг удаалж 1.3 их наяд ам.доллараар үнэлэгдсэн байна.
Харин дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани бол газрын тосны "Saudi Aramco" гэнэ. Тус компани өнгөрсөн сард хоёр их наяд ам.долларын үнэлгээтэй байсан бол өдгөө 1.8 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна.
Эдгээр аваргуудыг удаалж Amazon(AMZN) 930 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд өмнө нь 2018 оны есдүгээр сард нэг их наядад хүрч байсан юм.
Эх сурвалж: cnn.com