Фото: Afolabi Sotunde / Reuters
Нигерийн зүүн хойд нутгийн нэгэн лалын сүмд гарсан дэлбэрэлтийн улмаас олон хүн амь үрэгдэв. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн талаар Yahoo News мэдээлжээ.
Майдугури хотод гарсан энэ террорыг амиа золиослогч үйлдсэн бөгөөд оройн мөргөлийн үеэр сүмд байсан бүх хүмүүс амь үрэгдсэн гэж гэрч нар ярьжээ. Халдлагад өртсөн сүм 40 хүний багтаамжтай гэнэ. Одоогоор аллагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл үүрээгүй байна.
Майдугури хотод өнгөрөн есдүгээр сарын 21-нд гурван ч удаа дэлбэрэлт болж, нийт 54 хүн амь үрэгдэж байсан юм. Цагдаагийнхан уг хэрэгт “Боко Харам” бүлгийн исламын дайчдыг сэжиглэж байгаа аж. Энэ байгууллага гуравдугаар сард “Исламын улс” бүлэгт үнэнчийн тангараг өргөсөн байдаг гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР