Кубын үндэсний хөгжмийн хамтлаг “Вуэна Виста Сошиал Клаб” өчигдөр АНУ-ын Цагаан ордонд тоглолт хийжээ. Ингэснээр хагас зууны турш анх удаагаа Цагаан ордонд тоглолтоо хийсэн Куба хамтлаг болж байгаа юм.
Хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Грэммийн шагналыг хүртэл хүртэж явсан түүхт энэхүү хамтлаг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн урилгаар цагаан ордонд ирж, нийт дөрвөн уран бүтээлээ тоглож, сонирхуулсан байна.
Б.Обама “Энэ хамтлаг ойрын 20 жилийн хугацаанд АНУ болон Куба хүмүүсийг холбогч хүч болж байсан” гэж тэмдэглэхийн зэрэгцээ тус хамтлагийг олон улсын тавцанд алдаршуулж чадсан “1998 оны үе” гэх нэртэй CD-г нь худалдан авсан гэдгээ Б.Обама энэ үеэр сонирхуулаад амжжээ.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn