Монгол Улсаас Туркийн Истанбул хотод суугаа ЭСЯ-ны Консулын газрын дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэгийн хамт ХБНГУ-ын хилээр нэвтрэх үед нь тэдний дипломат дугаартай автомашинаас 70 кг героин илрүүлж, тус улсад хоригдон шалгагдаж байгаа билээ. Тэд Чех улсаар дайрч Германы хил давснаа хүлээн зөвшөөрсөн. Тэднийг шүүх хурал Германд үргэлжилж байгаа юм.
ХБНГУ-ын Дрездений тойргийн шүүх Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийг шалгах явцад мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг гайхашруулсан баримт, нотолгоо шинээр гарч иржээ.
Германы "TAG24" сайт өнгөрсөн Пүрэв гаригт (2020.01.16) гаргасан мэдээлэлдээ "Б.Баттүшиг өмнө нь шүүхэд Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж мэдүүлсэн. Өнөөдөр энэ үгийг батлах гэрч Чехээс ирлээ. Энэ хүн бол Германы Эрүүгийн цагдаагийн ажилтан байсан, одоо Чехийн Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегээр ажилладаг Уве.Г гэх офицер" гэдгийг онцолжээ. Цаашлаад тус сайт "Тэрбээр хэргийн талаар “Би Германы ЭСЯ-нд Монголын Цагдаагийн атташетэй ярилцсан. Энэ атташе надаас дипломатч Б.Баттүшигийн хэргээр Германы эрх баригчидтай холбоо тогтооход туслахыг хүсч, Б.Баттүшиг Монголын ЭСЯ-дад үүрлэсэн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй байсныг хэлсэн” гэжээ.
Б.Баттүшиг гэмт хэргийг илрүүлэхийн тулд хар тамхи наймаалж буй мэтээр авч явах тушаал авсан гэж мэдүүлсэн байдаг. Шүүх юуны өмнө ноцтой баримт дэлгэж буй гэрчийн мэдүүлгийг сонсохыг хүсч буй аж.
Хэргийн газраас олдсон дэд консулын хагарсан гар утасны мэдээллийг сэргээх ажил үргэлжилж буй бөгөөд одоогийн байдлаар 1000 гаруй мэдээллийг сэргээгээд байгаа аж.
Эх сурвалж: "TAG24"
Холбоотой мэдээ