Оросын Агаар, сансрын хүчний нисэх онгоцууд Сири дэх Исламын дайчдын байрлалыг бөмбөгдөх үеэр "Ахрар аш-Шам" террорист бүлгийн толгойлогч, Чеченийн уугуул Абу Бакр Аш-Шишани гэгчийг устгасан тухай Сирийн армийн эх сурвалж мэдээлэв. "Аравдугаар сарын 14-нд Оросын онгоц Хомс мужид террорист байгууллагын толгойлогчийн хамт бүлэг дайчдыг устгасан" гэж эх сурвалжийн мэдээлэлд дурьджээ.
Мөн энэ өдөр Сирийн САНА агентлаг дамжуулахдаа, "Ахрар аш-Шам" бүлгийн удирдагч нарын нэг Омар эль-Ходра болон түүний туслах Абу Анас нэртэй чечень нарын долоон дайчинг устгасан байна. Сирийн эрх баригчдын эсрэг зогсдог "Жейш аль-Фатх" эвсэлд "Ахрар аш-Шам" бүлэг багтдаг. Эвслийг энэ жилийн гуравдугаар сард байгуулсан бөгөөд Сирийн “Аль-Каида” бүлгийн "Жабхат ан-Нусра" жигүүр болон бусад жижиг бүлгийнхэн багтдаг ажээ. Тэд байгуулагдснаасаа хойш Идлиб мужийн ихэнх нутгийг эзлээд байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР