Ц.Нямдорж: Хоёр гишүүн байхгүй байхад асуудлыг оруулж ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

LiveЦ.Нямдорж: Хоёр гишүүн байхгүй байхад асуудлыг оруулж ирлээ

14 : 01
2020-1-17

Хоёр гишүүн байхгүй байхад асуудлыг оруулж ирлээ

Нямдорж (3)

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УЕПрокурор Б.Жаргалсайхан УИХ-д тавьсны дагуу өнөөдөр /2020.01.17/ Халдашгүй байдлын дэд хорооын хурлаар хэлэлцсэн. Гэвч, тус дэд хорооны таван гишүүнээс хоёр нь гадаадад томилолттой яваа тул Ц.Нямдорж "Халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрдээгүй учраас хойшлууллаа. Хоёр гишүүн байхгүй байхад асуудлыг оруулж ирлээ" гэсэн юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар хэлэхдээ “Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн. Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр гурван гишүүнтэй дэд хороо хуралдлаа. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө гадаад явсан. Ч.Улаан гишүүн санал ирсний дараагаар гадаад явсан учраас Д.Лүндээжанцан, Ч.Улаан хоёр хуралд байлцаагүй. Дэд хорооны гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргая гэж үзсэн. Д.Лүндээжанцан 19-нд ирнэ, Ч.Улааныг дуудуулна. Тиймээс хоёр гишүүнийг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх 7 хоногт асуудлыг шийдвэрлэнэ” гэв.

УЕП-оос ирүүлсэн саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай. Энэ  хууль зөрчигдөнө гэж ойлгох уу?

-Дээрх хэлсэнчлэн тодорхой шалтгааны улмаас энэ асуудалд яалт ч үгүй хууль зөрчигдөх нь.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ямар үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-ын газраас оруулж ирсэн юм бэ?

-Хэрэг шалгаж дуусаагүй байна гэсэн. Прокуророос нууцын зэрэгтэй ирсэн. Нууцтай холбоотой асуудал. Мөрдөгдөж байгаа хэргийн мэдээллийг прокурорын зөвшөөрлийн хэмжээнд гаргадаг. 

-Халдашгүй байдлын дэд хороо нээлттэй хуралдвал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдаанд өөрөө оролцоно гэдгээ мэдэгдсэн.  Нээлттэй хуралдах боломжтой юу? 

-Энэ нууцын зэрэглэлтэй.  Нээлттэй хуралдах боломжгүй.  Н.Номтойбаярыг хуралд ирүүлнэ. Дэд хорооны хоёр гишүүн ирсний дараагаар хуралдана.

14 : 01
2020-1-17

Б.Жаргалсайхан: Миний хувьд саналаа өгчихсөн

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан(2)

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой сэтгүүлчдийн асуултанд хариулав. Тэрбээр ямар үндэслэлээр Н.Номтойбаярыг гишүүнээс нь эргүүлэн татаж байгааг тайлбарлахдаа "Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Яагаад гэвэл үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байна. Хороо шийдвэр гаргасны дараа санал, үндэслэлээ хэлдэг. Миний хувьд саналаа оруулчихсан. Саналыг эцэслэж шийдвэрлээгүй байна. Тиймээс та бүхэн хорооны гишүүдээс шийдвэрийг нь асуусан нь дээр. Өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажил үргэлжилнэ. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Би эмчлүүлсэн, гам барьсан. Өнөөдөр ажилдаа орлоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдаанд оролцоогүй. Одоогоор прокурорт хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэсэн санал орж ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлнэ" гэв.

13 : 05
2020-1-17

ШУУРХАЙ: Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Тус хорооны хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.  Тус дэд хорооны хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд УЕП-ын дарга Б.Жаргалсайхан оролцож байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдааныг нээлттэй болговол өөрийн хүсэлтээр оролцохоо мэдэгдсэн билээ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм. Хуралдаанд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нар оролцож,Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа аж. Гишүүний халдашгүй байдлын байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх талаар тодорхой шийдвэр гаргавал Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм.

Тэрбээр оны өмнө мэдээлэл хийх үеэрээ "Би бардам хэлэхэд, АТГ ичдэггүй юм бол миний асуудлыг оруулаад ир. УИХ дээр нээлттэй ярилцмаар байна. Би хуулийн дагуу ажилласан. Яллагдагчаар татах бичгээ УИХ-д оруулж ирээд, нээлттэй хэлэлцмээр байна" гэж хэлж байсан билээ.  Түүний асуудал УИХ дээр орж ирэхтэй зэрэгцээд Б.Хурцын хүү Тайвантай зодолдсон бичлэг ч олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж