Өвөрмөц дүрх төрх, дуу хоолойгоор олныг байлдан байгуулдаг Америкийн дуучин Лэди Гага энэ жил ээж болохоор шийджээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Гэхдээ хүүхдээ тээгч эхээс төрүүлэх үү, үрчилж авах уу гэдгээ хараахан шийдээгүй байгаа аж. Дуучин бүсгүй өөрөө хайр дүүрэн, халуун дулаан гэр бүлд төрж, өсчээ. Яг л ийм орчинд тэрбээр хүүхдээ өсгөхийг хүсч байгаа тухай фэнүүдтэйгээ хуваалцсан байна. Гэвч хүүхдийн найдвартай асрагч олоогүй л байгаа гэв.
Сүүлийн хоёр жил Лэди Гага дөрвөн ч эртэй хайрын романс үүсгээд бүтэлгүйтжээ. Тиймээс тэр ганц бие ээж байхыг илүүд үзжээ. Энэ шийдвэрийг тэрбээр концертын үеэр тайзнаас унаж, бэртсэний дараа гаргасан байна. Харамсалтай нь Лэди Гага өөрөө хүүхэд төрүүлэх боломжгүй юм. Энэ нь түүний биеийн эрүүл мэндтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хэдэн жилийн өмнө тэр мэдрэлийн хүнд өвчин тусаж байсан юм. Хэрэв хүүхэд төрүүлбэл энэ нь сэдрэх магадлалтай аж. Тиймээс дуучин бүсгүйд тээгч эхээс хүүхэдтэй болох эсвэл үрчилж авах л зам үлдсэн байна.
Эх сурвалж: 7 days.ru
Холбоотой мэдээ