Шави: Барселонаг дасгалжуулах нь надад ахадсан ажил | News.MN

Шави: Барселонаг дасгалжуулах нь надад ахадсан ажил

Шави: Барселонаг дасгалжуулах нь надад ахадсан ажил

Шави: Барселонаг дасгалжуулах нь надад ахадсан ажил

Испанийн хөлбөмбөгийн Барселона баг хэд хоногийн өмнө  шинэ ахлах дасгалжуулагчаараа 61 настай Испани мэргэжилтэн Кике Сетьенийг томилсон билээ. Тус багийг дасгалжуулах хамгийн бололцоотой хүнээр Барселона багийн амьд домог Шави мөн нэрлэгдэж байсан ч тэрбээр өөрийн хүсэлтээр татгалзсан.

Өдгөө 39 настай Шави энэ тухай ярихдаа “ Барселона багийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Оскар Грау болон тус багийн спортын дарга Эрик Абидал нар надад Барселонаг дасгалжуулах санал тавьсан. Гэвч би зөвшөөрөөгүй. Учир нь Барселона шиг том багийг дасгалжуулах нь миний дасгалжуулагчийн карьерт дэндүү эрт ирсэн, ахадсан ажил. Гэхдээ ирээдүйд Барселонаг дасгалжуулах хүсэл мөрөөдөл бий” гэжээ.

Шави нь Барселона багийн төлөө 1998-2015 оны хооронд 767 тоглолтонд оролцож байсан. Энэ үзүүлэлтээрээ тус багийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болсон юм. Түүний араас Лионель Месси 707 тоглолтонд оролцсон амжилттайгаар бичигдэж байна.

Одоогоор Шави Катарын Аль Садд багийг дасгалжуулж байгаа билээ.Түүний баг нь Катарын Старс лигтээ гуравдугаар байранд 21 оноотой явж байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж