Гэрийн тэжээвэр амьтад хүүхдүүдэд халдвар тараагч болдог

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Гэрийн тэжээвэр амьтад хүүхдүүдэд халдвар тараагч болдог

Гэрийн тэжээвэр амьтад хүүхдүүдэд халдвар тараагч болдог

Гэртээ нохой, муур тэжээдэг хүмүүс олон. Энэ төрлийн бизнес ч ил цэцэглэж байна. Томчууд хүүхдүүдээ баярлуулах гэж гэртээ муур, нохой, шувуу тэжээдэг. Гэтэл тэдгээр тэжээвэр амьтад өвчин тараагч болдогийг эмч нар сануулж байна.  Учир нь, сүүлийн жилүүдэд муур, нохойны харшилтай хүмүүсийн тоо нэмэгджээ.  Муур нохой нь мөөгөнцөрийн халдвар тараагч болдог, гэр бүлээрээ мөөгөнцөртсөн тохиолдлууд цөөнгүй аж.

ИРГЭД АМЬТАН АВАХДАА МАЛ ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛСНЭЭР  ЭРҮҮЛ МЭНДЭЭ  ХАМГААЛЖ ЧАДНА

Амьтны дэлгүүрээс ямар нэгэн амьтан авах үед өвчнийх нь шинж тэмдэг илрээгүй бол гаднаасаа эрүүл харагддаг болохыг мал эмнэлгийн эмч нар хэлж буй.  Амьтны дэлгүүрт бүр амьтад нэг дор байрладаг. Тиймээс гэртээ амьтан тэжээх бол элдэв халдварт өвчний шинжилгээнд заавал хамруулах ёстойг хэлж байна. Тиймээс дэлгүүрт байгаа амьтад өвчнөө бие биедээ халдаадаг аж.  Гэртээ тэжээх амьтандаа шинжилгээ хийлгээгүйгээс иргэд эрүүл мэнд болон санхүүгээрээ хохирч үлдэх явдал олонтоо гарах болсон байна.

Хүмүүсийн хувьд харшилтай эсвэл мөөгөнцөртсөн гэдгээ мэдмэгцээ тухай амьтнаа эмчлэхийн оронд дэлгүүрт нь буцаадаг, гудамжинд хаядаг, өөр хүнд үрчлүүлэх байдлаар мөөгөнцрийн тархалтыг улам даамжруулдаг  аж. Энэ талаар Арьс өвчин судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч А.Байгалмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сүүлийн үед хүүхдүүд нохой, муур тэжээх, худалдан авч байгаатай холбоотой мөөгөнцөрт өвчин их гарч байна. Учир нь муур бол мөөгөнцөрт өвчний үүсгэгчийг тээж байдаг гол амьтан. Муурнаас халдсан мөөгөнцөрт өвчин бол хамгийн хурдан тархдаг.  Манай иргэд амьтан авахдаа мал эмнэлэгт үзүүлдэггүй, өвчинтэй амьтад авдаг. Тэгээд эмнэлэгт ирээд үзүүлж муур, нохойноос халдсан өвчин байна гэхээр нөгөө муураа өөр айлд өгдөг, буцаагаад зардаг, эсвэл өөр хүнд зүгээр өгөх зэргээр дараагийн иргэдэд халдварлах эрсдэлийг бий болгодог. Тэгэхээр иргэд ч бас өөрсдөө хариуцлагатай, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй”-г зөвлөжээ.

МӨӨГӨНЦӨР БОЛ ЭДГЭДЭГ ӨВЧИН. ГЭХДЭЭ БОЛГООМЖИЛ

 Эмчийн  яриаг батлах өөр нэг эх сурвалж нь улсын болон хувийн мал эмнэлэг. Нийслэлд тэжээвэр амьтны 10 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг SOS эмнэлэг.

ТУС ЭМНЭЛГИЙН  ЭМЧ Л.БАТЧИМЭГ: 

-Миний хувьд 20 гаруй жил мал, амьтны эмчээр ажиллаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд муур, нохойноос харшилтай гэх хүмүүсийн тоо ихэссэн. Мөөгөнцөр ч бас ялгаагүй. Ийм төрлийн халдварт өвчин хавар, зуны үед тархалт нь ихэсдэг. Өвлийн улиралд мөөгөнцрийн халдварын тархалт харьцангуй буурна. Долоо хоногт 2-3 хүн муур, нохой нь энэ төрлийн халдвараар өвчилсн гэж ханддаг. Ийм халдвараар муур нь өвчилсөн хүмүүсийн хувьд амьтны дэлгүүр болон гудамжнаас үрчилж авсан байх нь түгээмэл. Амьтны дэлгүүрүүд амьтдадаа гэрчилгээ өгдөг боловч эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан эсэх нь тодорхойгүй байдаг. Хүмүүс ч бас муур, нохой худалдан авахдаа тухайн амьтны үс халцарсан, бүрсгэр, өнгө муутай байгаа эсэхийг шалгах, хамарт нь бохь наалдсан юм шиг хар толботой үгүйг нь сайн шинжих хэрэгтэй.

Амьтны дэлгүүрээс муур, нохой худалдан авсан бол эрүүл ахуйн гэрчилгээ шаардах, мөн авсан даруйдаа эмнэлэгт хандаж эрүүл үү, өвчтэй юу гэдгийг нь тестлүүлэх шаардлагатай. Ингэснээр гэрийн тэжээмэл амьтнаас халдварлах мөөгөнцөр, харшлаас сэргийлэх бүрэн боломжтой. Шинжилгээ хийлгэхгүй авсан муур, нохойноосоо бол хүүхдэдээ харшил халдаадаг. Нэг харшил авбал түүнээсээ хүүхдүүд харших гээд байдаг талтай. Харин мөөгөнцөр бол эдгэдэг өвчин.

Өвчилсөн амьтныг 2-3 сарын хугацаанд бүрэн эмчилж болох учраас өөр хүнд өгөх, гудамжинд хаях шаардлагагүй. Гэрийн нөхцөлд эмчилгээ бичүүлээд эмчилж болно. Эмнэлэгт тусгаарлан эмчлүүлэх боломжтой. Мөөгөнцөртсөн муур, нохойгоо эмчлүүлээд тэжээж байгаа хариуцлагатай хүмүүс ч бас байгаа. Энэ бол тухайн хүмүүсийн хариуцлагын асуудал юм гэлээ. Гэрийн тэжээвэр амьтдаас  доорх халдваруудыг авах магадлал өндөр болохыг эмч нар ч сануулж байна.

  • Бактерийн халдвар : Амьтны хувьд муур, хамрын өвчний, salmonellosis, campylobacteriosis, болон MRSA зэрэг хэд хэдэн төрлийн бактерийн өвчин дамжуулдаг.
  • Хортон өвчин: Хорхой нь өвчнийг үүсгэж, шимэгч хорхой, хошуу зэрэг хорхой шавьжаар тархдаг паразит юм.
  • Ringworm: Ringworm нь арьс , үс, хадаас мөөгөнцрийн халдвар юм. Энэ төрлийн халдвар нь загатнах, цагираг хэлбэртэй тууралт үүсгэдэг.
  • Protozoan өвчнүүд: Protozoan өвчнүүд нь протезоанууд гэж нэрлэгддэг жижиг эсийн эсийн иукариотууд үүсгэдэг . Giardiasis болон токсоплазмоз нь хүмүүс тэжээдэг амьтнаас авч болох хоёр төрлийн өвчин юм.
  • Rabies: Rabies бол халдвартай амьтдын хазуулсанаас хүн рүү халдвар дамжуулж болох вирусийн халдвар юм.

Гэрийн тэжээвэр амьтдыг цаг тухайд нь вакцин  хийлгүүлж, жилд нэг удаа шинжилгээнд оруулах ёстой гэнэ. Тухайлбал, нохойн гөлөгийг 21 хоног дээр нь вакцинжуулах шаардлагатай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж