Орлого багатай өрхүүдийг 45 хоног шахмал түлшээр үнэгүй хангахаар боллоо | News.MN

Орлого багатай өрхүүдийг 45 хоног шахмал түлшээр үнэгүй хангахаар боллоо

Орлого багатай өрхүүдийг 45 хоног шахмал түлшээр үнэгүй хангахаар боллоо

Орлого багатай өрхүүдийг 45 хоног шахмал түлшээр үнэгүй хангахаар боллоо

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ.  Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд орлого багатай өрхүүдийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангахаар болжээ. Тодруулбал, нийслэлээс агаарын чанарыг сайжруулах 2, 3 бүсэд амьдарч байгаа амжиргааны түвшин доогуур буюу 240 хүртлэх оноотой зорилтот бүлгийн 10000 гаруй өрхөд 45 хоногийн хэрэглээний сайжруулсан түлшээр хангахаар ажиллаж байна.

Сайжруулсан түлшээр хангахад нэмэлт борлуулагч, цэг нэмэх шаардлагагүй бөгөөд одоо олгож буй цэгүүдээс /БГД-ийн 608, БЗД-ийн 2385, СХД-ийн 3659, СБД-ийн 934, ХУд-ийн 682, ЧД-ийн 1732/ өрхүүд  сайжруулсан түлшээ 7 хоногийн 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой аж.

Тус ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, "Тавантолгой түлш" ХХК, Би Ти жи Ти ХХК хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/tseveragaartaiulaanbaatar/ хуудаснаас авна уу.

С.ГЭРЭЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ГайхмаарГайхмаар
18
ЗөвЗөв
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Purewjargal 2020-01-17 202.126.88.177

яаж бүртгүүлэх вэ үнэн юмуу

Avatar

Зочин 2020-01-17 202.126.89.125

Ezende hvrehgvi ajil hudulmurt surgaach dandaa belenchleh yum end Hesgin ahlagch nar mash ih oroltsoroi

Avatar

баяраа 2020-01-17 66.181.161.6

үнэтэи бн хямдруулаач

Avatar

pvrewdunlam 2020-01-17 66.181.161.48

yaj bvrtgvvleh ym bol

Avatar

Дулмаа 2020-01-17 192.82.71.218

Сонгуулийн авилгын ажил эхэлжээ.

Avatar

сарнай 2020-01-17 66.181.160.24

эзнээ л олж өгөөсэй дөө, хоёрын хооронд болох вий дээ

Avatar

Зочин 2020-01-17 202.126.89.158

Зөв зүйтэй ажил байна шүү .Гэхдээ амаа ангайдаг айл өрх олон болж байна.

Avatar

Enhee 2020-01-17 66.181.161.73

Yg eznee olh ogmoor yn ys yman deeree orh tolgoilson geh hvmvvs n vldeed oor busad buyu horoonii hesgiin ahlagch nariin hamaatan sadan our dotnii hvmvvs Ter orlogo bagtai orhiin toons ordog sain shalgadaggvi mashin baishintai hvmvvs l ghd hvnsnii toloond ordog shvvdee. Eznee er oldoggvi.hvnee sain olj ogmoor ym.

Avatar

Зочин 2020-01-17 66.181.161.60

Харин тийм шүү хэсгийн ахлагч нэртэй царай харсан юмнуудийг оролцуулахгүй байвал таарна

Avatar

докоо 2020-01-17 64.119.21.204

хүмүүсийг битгий бэлэнчилэх сэтгэлгээтэй болгоод бай наадах чинь эзэндээ хэзээ ч очихгүй ѳѳрсдийг нь хѳдѳлмарт сураг

Avatar

Зочин 2020-01-17 103.229.122.62

Наадахыг чинь хэдэн айлын нэр бичээдл хорооны хэдэн гарууд нь л хуваагаад авчинашд ээ

Avatar

Зочин 2020-01-17 66.181.161.27

Тэгээд ажилтай хүмүүс нь яахын үнэн чанартаа тэр зорилтот бүлгийхэн чинь ихэнх нь л улаан архичид байдаг биз дээ ажиллаж яваа залуусаа дэмжихгүй байж

Avatar

иргэн 2020-01-17 66.181.189.207

за одоо бүр арай хэтэрнээ. хүмүүсийгээ орлоготой байлгах арга хэмжээ зохион байгуулаачээ. зүгээр байж бай бид тэжээе гээд бвал наад хүмүүс чинь бүх юмаа тѳрѳѳс нэхээд л хэвтчихнэ ш дээ.

Avatar

Зочин 2020-01-17 103.99.103.99

Болиоч дээ хүн хүртэл үр хүүхдээ амьдрах чадвартай болгохыг хичээдэг. Гэтэл төр засаг ямар бодлого явуулаад байгааг үнэхээр ойлгохгүй юм. Хийе гэвэл зөндөө л ажил байна. Одоо цагт арчаагүй залхуу хүмүүс л ядуу амьдарч байгаа.

Avatar

иргэн 2020-01-17 202.70.34.70

Ажил хийж мөнгө олох аргыг нь зааж өгөөч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж