Орлого багатай өрхүүдийг 45 хоног шахмал түлшээр үнэгүй хангахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Орлого багатай өрхүүдийг 45 хоног шахмал түлшээр үнэгүй хангахаар боллоо

Орлого багатай өрхүүдийг 45 хоног шахмал түлшээр үнэгүй хангахаар боллоо

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ.  Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд орлого багатай өрхүүдийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангахаар болжээ. Тодруулбал, нийслэлээс агаарын чанарыг сайжруулах 2, 3 бүсэд амьдарч байгаа амжиргааны түвшин доогуур буюу 240 хүртлэх оноотой зорилтот бүлгийн 10000 гаруй өрхөд 45 хоногийн хэрэглээний сайжруулсан түлшээр хангахаар ажиллаж байна.

Сайжруулсан түлшээр хангахад нэмэлт борлуулагч, цэг нэмэх шаардлагагүй бөгөөд одоо олгож буй цэгүүдээс /БГД-ийн 608, БЗД-ийн 2385, СХД-ийн 3659, СБД-ийн 934, ХУд-ийн 682, ЧД-ийн 1732/ өрхүүд  сайжруулсан түлшээ 7 хоногийн 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой аж.

Тус ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, "Тавантолгой түлш" ХХК, Би Ти жи Ти ХХК хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/tseveragaartaiulaanbaatar/ хуудаснаас авна уу.

С.ГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ГайхмаарГайхмаар
18
ЗөвЗөв
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж