Авлигатай тэмцэх газар “Нийгэм улс төрийн боловсрол” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, хандлагыг тодорхойлох судалгаа”-г зохион байгуулжээ.
Ингэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд авлига хамгийн түгээмэл тохиолддог салбарууд дараах байдлаар эрэмбэлэгджээ. Үүнд:
- Эрүүл мэнд
- Боловсролын
- Нийгмийн халамж, үйлчилгээ (тендер, худалдан авалт),
- Цагдаа, шүүх оржээ.
Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зарим нь авлигад өртөж буйгаа мэддэггүй байна. Авлигын талаар ойлголт, мэдээлэл муутайг нь ашиглаж, тэднээс авлига авах тохиолдол гарсаар байгаа аж. Тэд энэ асуудлыг хаана, хэнд хандаж мэлээллэхээ мэддэггүй, мэдээллийн нууцлал хангагддаг эсэхэд эргэлздэг учир авлигыг улам өөгшүүлдэг байна. Судлаачдын дүгнэснээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд авлигын асуудалд холбогдлоо гэхэд өөрөө баримтаа нотолж чаддаггүйгээс болоод эргээд өөрөө асуудалд ордог байна.
Холбоотой мэдээ