Жефф Тиг Хавкст эргэн ирж, Миннесота Д’Анжело Расселийн төлөөх эхний алхмаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Жефф Тиг Хавкст эргэн ирж, Миннесота Д’Анжело Расселийн төлөөх эхний алхмаа хийлээ

Жефф Тиг Хавкст эргэн ирж, Миннесота Д’Анжело Расселийн төлөөх эхний алхмаа хийлээ

NBA буюу Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны сонирхолтой гал гарсан тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2020.01.17/ NBA-ийн талбайн гадуур ч гэсэн нэгэн сонирхолтой солилцоо явагдлаа.

Атланта Хавкс баг өөрсдийн хамгаалан тоглогч Аллен Крэббийг  Миннесота Тимберуолвес баг руу явуулж оронд нь холбон тоглогч Жефф Тиг болон довтлогч Тревеон Грам нарыг багтаа авлаа.

Жефф Тиг нь 2009-2016 оны хооронд Атланта Хавкс багт хүчин зүтгэхдээ 15.9 оноо , 2.5 самбар, 7 оновчтой дамжуулалт дунджилж 2014-2015 оны улиралд NBA-ийн бүх оддын тоглолтонд сонгогдож байсан юм. Тэрбээр энэ улиралд Миннесота Тимберуолвес багийн бүрэлдэхүүнд 34 тоглолтонд оролцохдоо 13.2 оноо , 6.1 оновчтой дамжуулалт, 2.6 самбар дунджилж байсан юм. Мөн Тревеон Грам нь энэ улиралд 20.1 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 5.2 оноог дунджилжээ.Харин Аллен Крэббийн хувьд энэ улиралд Атланта Хавкс багийн төлөө 18.6 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 5.1 оноог дунджилж байсан.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Миннесота Тимберуолвес баг Жефф Тигийн 3 жилийн 57 сая ам.долларын үнэтэй гэрээгээ шилжүүлж, цалингийн цэсэндээ зай гаргасан байгаа хэмээжээ. Учир нь тус баг Голден Стэйт Уорриорс багийн бүх одод холбон тоглогч Д’Анжело Расселийг багтаа элсүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж