Николай Азаров Украины Ерөнхий сайд болов | News.MN

Николай Азаров Украины Ерөнхий сайд болов

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Николай Азаров Украины Ерөнхий сайд болов

Украины дээд Рад энэ сарын 11-нд олонхийн саналаар Бүс нутгийн намын удирдагч нарын нэг Николай Азаровыг Ерөнхий сайдаар баталлаа. Түүний төлөө 242 депутат санал өгөв. Үүний дараа Ерөнхий сайдаас Юлич Тимошенког огцруулахын төлөө 237 депутат санал өгсөн байна. Шинэ Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг танилцуулан тэднийг баталж өгөхийг хүслээ. Депутатуудын ихэнх 240 хүн шинэ танхимыг баталжээ. Сергей Тигипко Ерөнхий сайдын орлогчоор, чөлөөнд байсан адмирал Михаиль Ежель Батлан хамгаалахын сайдаар, Орост сууж байсан элчин Константин Грищенко Гадаад хэргийн сайдаар батлагдлаа. Сайд болсон депутатуудын бүрэн эрхийг тэр даруйд нь түтгэлзүүлсэн байна. Үүний төлөө сөрөг хүчний 330 хүн санал өгчээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж