Видео тоглоом сонирхогчдын хувьд энэ жилийн хамгийн өндөр хүлээлт үүсгэсэн тоглоомуудын нэг "Cyberpunk 2077"-ын нээлт ирэх дөрөвдүгээр сард гэж товлогдсон ч "CD Projekt Red" компаний зүгээс есдүгээр сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулснаа зарлалаа. Тус тоглоомыг хөгжүүлж буй "CD Projekt Red" компани “ Тоглоомын хөгжүүлэлтийн ажил дууссан. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахын тулд туршилт , жижиг өнгөлгөө, эд зүйлс дээр ажиллах шаардлагатай байна. Бид Cyberpunk 2077 тоглоомыг энэ цагийн үеийнхээ оргил болсон тоглоом болоосой гэж хүсч байна. Мөн нээлтийн хугацааг хойшлуулсан нь бидэнд илүү төгс видео тоглоомыг бүтээх боломжийг олгож байна гэж харж байна” гэж мэдэгджээ.
Сонирхуулахад тус видео тоглоомд Холливудын алдарт жүжигчин Киану Рийвс дүрээ мөнхөлсөн байна.
Та бүхэн 2020 оны есдүгээр сарын 17-нд нээлтээ хийх Cyberpunk 2077 видео тоглоомын трейлерийг хүргэж байна.
Эх сурвалж : techradar.com
Б.МӨНГӨНТАМИР