БАЙР СУУРЬ: В.Путин насан эцэстлээ ОХУ-ыг удирдах нь | News.MN

БАЙР СУУРЬ: В.Путин насан эцэстлээ ОХУ-ыг удирдах нь

БАЙР СУУРЬ: В.Путин насан эцэстлээ ОХУ-ыг удирдах нь

БАЙР СУУРЬ: В.Путин насан эцэстлээ ОХУ-ыг удирдах нь

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Д.Медведевийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Тиймээс хойд хөршид болж буй улс төрийн үйл явдал Монголын улс төрд хэрхэн нөлөөлөх талаар судлаачдын байр суурийг хүргэж байна.


Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор, профессор Д.УЛАМБАЯР

-ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Үүнийгээ В.Путин Үндсэн хуулийн өөрчлөлт, хууль шүүхийн засаглалын шинэчлэлтэй холбон тайлбарлаж байгаа. Олон улс судлаач хүний хувьд та юу гэж дүгнэж байна вэ?

-Миний санаж буйгаар ОХУ 1993 оны шинэ Үндсэн хуулиндаа 2008 онд анх удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үндэслэл нь Орос орон  өргөн уудам нутаг, олон цагийн бүслүүртэй. Тиймээс ойр ойрхон сонгууль явуулах нь санхүүгийн хувьд зардал ихтэй байгаа учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг зургаан жил, Төрийн Думын гишүүний бүрэн эрхийг хугацаа мөн л дөрвөн жил байсныг таван жил болгож өөрчлөхийн тулд Үндсэн хуулиндаа нэмэлт хийсэн. Ингэснээр ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх боломжтой болсон юм. Энэ удаагийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайд В.Путины шинэ санаачилга нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг эрс боловсронгуй болгох мэт харагдаж байгаа. Угтаа бол тэрбээр 2024 онд дахин нэрээ дэвшүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн үндсийг баттай болгож байгаа нь ойлгомжтой боллоо. Дөрвөн жилийн дараа В.Путин төрийн тэргүүнээс нэг мөр буух ёстой байсан. Гэтэл ийнхүү байдлыг өөрчилж чадлаа. 2008 онд буюу яг дөрвөн жилийн өмнө Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж байсан. Энэ удаа үүнийг бас л давтлаа. Формат яг ижилхэн байна.

-Дмитрий Медведевийг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга, харин түүний орны хүнээр Михаил Мишустиныг томиллоо. Эдгээр томилгооны цаана юу байгаа бол?

-Холбооны Зөвлөлд тавьсан В.Путины илтгэлийн утга санаа Засгийн газрыг огцруулахад хүргэсэн. Тиймээс Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар  бүрэлдэхүүнээрээ огцорлоо. В.Путины хэлснээр нааштай өөрчлөлтүүд гарсан ч санасан хэмжээнд хүрсэнгүй гэсэн утгатай үг хэлжээ. Эрс өөрчлөлт хийхэд Засгийн газар хэвээрээ ажиллана гэдэг үнэндээ бол утгагүй юм. Нөгөө талаар олон нийт Д.Медведевээс залхсан. 20 жил гэдэг бол дэндүү урт хугацаа. Түүнд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогчийн албан тушаалд томилж байгаа нь Засгийн газраас нэг мөр холдуулж байгаа хэрэг. Нөгөө талаар Засгийн газрын үйл ажиллагаанд цоо шинэ уур амьсгал, арга барил, шинэ сэтгэлгээ оруулах шаардлагатай нь харагдаж байна. Сергей Шойгу Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг байсан. Гэвч цоо шинэ хүн томиллоо. Тэгж гэмээнэ В.Путин нэр хүндээ өсгөж, байр сууриа бэхжүүлэх учиртай. Михаил Мишустины хувьд бол ард нийтэд танигдахын тулд багагүй хүчин чармайлт гаргах шаардлагатай.

-Михаил Мишустин гэж хэн бэ? Олон нийт түүнийг Путины залгамжлагч гэж харж байна. Тийм итгэл даах удирдагчийн хэмжээний хүн мөн үү?

-Одоохондоо түүнийг энэ албан тушаалд удна гэж хэлэхэд дэндүү эрт байна. Ямар ч л байсан В.Путины хүн шүү дээ. Засгийн газар бүрэн шинэчлэгдэх юм байна. Ер нь үйл явц их хурдацтай өрнөх бололтой. Миний хувьд Гадаад хэргийн сайдаар хэн тодрох бол гэдэг маш сонирхолтой байна. Их гүрний хувьд ОХУ-ын дипломат албаны тэргүүн гэдэг маш чухал албан тушаал юм. Хилийн чанадад ажиллаж буй Элчин сайд нараас томилогдох уу, эсвэл В.Путины гадаад бодлогын зөвлөх Ю.А.Ушаков байж болох юм. Тэрбээр 1998 онд ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд, 1998-2008 онд АНУ-д арван жил Элчин сайд, 2008-2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогчоор ажиллаж байв. Одоо В.Путины гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа мэргэжлийн дипломатч хүн. Гэхдээ харах л үлдлээ. Таагаад яах вэ.

-Одоо ОХУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байна. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон шүүх засаглалаа ч мөн өөрчилнө гэдгээ илэрхийлсэн. Энэ хүрээнд ямар өөрчлөлтүүд хийнэ гэсэн мэдээлэл байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа өөрчлөгдөхгүй, мөн Засгийн газрын тэргүүний томилогоон дээр эрх мэдэл нь өөрчлөгдөх юм шиг байна. Мөн Төрийн Думын эрх мэдэл ч мэдэгдэхүйц өргөжих болов уу. Засгийн газрын тэргүүний эрх мэдэл ч нэгэн адил юм байна гэж ойлгогдож байгаа. Нэгдсэн Орос нам нь Төрийн Думын сонгуульд ямагт ялалт байгуулахаар байна. В.Путин тэрбээр насан эцэс хүртлээ ОХУ-ыг удирдан ажиллах боломжтой. В.Путиныг ялах ямар ч улс төрийн лидер ОХУ-д одоогоор байхгүй. Цаашдаа ч гарах магадал тун хомс харагдаж байна.

-Мэдэгдлийн үеэр “Ерөнхийлөгч бүхий л шаардлагатай шийдвэр гаргахад Засгийн газар саад болох ёсгүй” гэдгийг тодотгосон шүү дээ. Нэг хүний ноёрхол бүрэн утгаараа тогтсоныг харуулж байна уу эсвэл ОХУ ийм нэгдмэл санаанд хүрэв үү? Та юу гэж бодож байна?

-Мэдээж энэ бол гэнэт гаргачихсан шийдвэр биш гэдэг нь тодорхой. Урдаас маш сайн тохиролцсон, эсвэл зөвшилцсөн шийдвэр болов уу.

-Өнгөрсөн хугацаанд Путиныг эсэргүүцэх жагсаалууд хэд хэд гарсан. Түүний үйл ажиллагаа, удирдлага, шийдвэрийг эсэргүүцэх бүлэг байдаг. Энэ удаа Оросын ард иргэд үүнийг яаж хүлээж авч байгаа бол?

-2014 оны Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээний дараа Оросын эдийн засаг маш хүнд байдалд орсон. Хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, инфляц огцом өсч, нэг ам.доллар 73 рубль хүрч, газрын тосны үнэ унаж байлаа. Тэр үед ч В.Путины нэр хүнд сайн байсан. Одоогийн Орос орны эдийн засаг хориг арга хэмжээнд бүрэн дасан зохицож чадсан гэж хэлмээр байна. Батлан хамгаалах чадавх, аюулгүй байдлаа эрс сайжруулсан. Дижитал хөгжилд маш өндөр ач холбогдол өгч байна. Мэдээж бүх зүйл санасанд хүрээгүй гэдгийг Путин тэмдэглэсэн. Эдийн засгийн өсөлт гэхэд дөнгөж 1.6 хувь гарч байна. Гэсэн хэдий ч Орос Украинаар дамжуулж Өрнөд Европт хий дамжуулж эхэллээ. Хар тэнгисээр Өмнөд урсгал ашиглалтад орж байна. Сибирийн хүч Хятадын Дорнод хэсэгт хий нийлүүлж эхэллээ. Монголоор дамжуулан хийн хоолой тавих асуудал хөдөлгөөнд орлоо. Монголын нүүрсний экспортын гол өрсөлдөгч нь Австрали, Индонези, Канад биш харин ОХУ болохоор боллоо. Орос, Хятадын худалдаа-эдийн засаг, ложистик маш эрчимтэй нягтарч байна. Евроазийн эдийн засгийн холбооны нэгдмэл зах зээл, эдийн засгийн интеграци эрчтэй тэлж байна. Тиймээс оросын ард түмний үнэмлэхүй олонхи нь Путиныг дэмжсээр байх болов уу.

-Судлаачийн хувьд Оросын улс төрийн үйл явц цаашдаа хэрхэн үргэлжлэх бол, та яаж төсөөлж байна вэ?

-Авторитет буюу нэр хүндийн дэглэм бэхжих боловч тоталитар дэглэм рүү шилжихгүй гэдэг нь ойлгомжтой байх. Засаглалын тогтолцоо нь л өөрчлөгдөх юм шиг эхний ээлжинд харагдаад байна. Энэхүү улс төрийн өөрчлөлтөд Төрийн Дум дахь Коммунист, Либерал болон бусад нам реакци үзүүлж чадахгүй. Төрийн Дум буюу парламентын доод танхим 450 суудалтайгаас Нэгдсэн Орос нам 341, Коммунист нам 43, Либерал нам 40, Шударга Орос нам 23 суудалтай байх, бусад нь цөөн тооны бие даагчид юм. Холбооны хурал сенат буюу дээд танхим нам бус 170 гишүүдээс бүрддэг санагдаж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олон түмэн хүлээж авна гэж бодож байна. Эсэргүүцэл мэдээж гарах байх. Гэхдээ А.Навальныйг дэмжигчид бол сөрөг хүчин болтлоо бэхжсэн улс төрийн хүчтэй хүчин биш.

-Хөрш оронд үүссэн энэ нөхцөл байдал манайд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү, харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой үргэлжлэх байх?

-Орос орон дахь төрийн эрх мэдэл, хүчний өөрчлөлт Монгол Улсад сөрөг нөлөө лав үзүүлэхгүй. Учир нь, В.Путин өөрчлөгдөхгүй учраас тэр. Өргөн уудам нутагтай, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй энэ улсад хүчтэй ерөнхийлөгч хэрэгтэй байгааг бид харсаар байна. Манай хоёр хөршийн удирдагчид улс орноо урт удаан хугацаанд тогтвортой удирдах нь ийнхүү тодорхой боллоо. Өнгөрсөн оны намар Улаанбаатар хотноо Монгол, Оросын хооронд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг хугацаагүй байгуулсан. Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл амьдралд хэрэгжихээр болбол энэ нь урт хугацаанд үргэлжлэх стратегийн төсөл болно. Ингэснээр гурван хөрш хамтдаа ашиг хүртэх учиртай. Хоёр хөршийн бодлогын шийдвэр гаргах тогтолцоо үнэхээр цул байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой юм.

ШУА-ийн ОУХХ-гийн Эрдэм шинжилгээний ажилтан, дэд профессор, доктор (Ph.D) Д.АЮУШ

-ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох болсон шалтгааныг ОХУ-ын Үндэсний төслүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас болсон гэж үзэж байгаа судлаачид байна. Мөн В.Путин Туркмен баши, эсвэл Н.Назарбаевтай адил болох гээд байна гэж үзэж байгаа судлаачид ч байна. Туркмен баши өөрийгөө үндэснийхээ хосгүй лидер гэж тахин шүтүүлдэг, Н.Назарбаев болохоор Ерөнхийлөгчийн албаа өгөөд, Үндэснийхээ аюулгүйн зөвлөлийн даргын албыг хашиж, төр, засгаа хянаад, мөн гол намынхаа даргыг хийнгээ үндэстнийхээ лидер болоод байж байна.

Харин миний бодлоор Оросын Засгийн газрын гишүүд нь хэдийгээр сайн ажиллаж байсан ч ажлын арга барил, онол, арга зүй нь алдаатай байсантай холбоотой болов уу.

Ерөнхийлөгч В.Путин Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын болон парламентын гишүүдэд ямар хүмүүс сонгогдсон байх тухай саналаа илэрхийлэхдээ, Ерөнхийлөгчид сүүлийн 25 жил эх орондоо оршин суусан, гадаадын давхар иргэншилгүй хүнийг сонгох ёстой, мөн төр, засаг, парламентын гишүүд ч тийм байх ёстой гэсэн саналыг дэвшүүлсэн. Мөн Төрийн Думад Засгийн газраа бүрдүүлэх эрхийг шилжүүлэн өгөх болов. Улмаар Ерөнхийлөгч хойшид парламентаас дэвшүүлэн баталсан саналуудад хориг тавихгүй байхаар боллоо шүү дээ. Түүнчлэн Үндсэн хууль, шүүх, гүйцэтгэх засаглалын хувьд ОХУ-ын эрх ашиг, ард түмний сайн сайхан аж байдлыг дээшлүүлэх зорилгод харш биш л бол дотоодын хууль тогтоомж нь олон улсын хууль тогтоомжоос давуу байдалтай байх ёстой гэж хэллээ. Ингээд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга В.Путин өөрийнхөө орлогчийн орон тоог бий болгож, хамгийн ойрынхоо, итгэлтэй  хамтран зүтгэгч Д.Медведевийг томилов. Харин Д.Медведевийн оронд ОХУ-ын Ерөнхий сайдын сэнтийд татвар хураагч Михаил Мишустиныг санал болгож, батлуулж, томилсон нь үнэндээ тийм ч их чухал ач холбогдолгүй юм. Гэвч Ерөнхий сайдаар В.Путины ойрын бөгөөд нэрээ нэг их “хөөдөөгүй” хүн болж таарав. Михаил Мишустин нь 1998 оноос удирдах ажил хийж буй, эдийн засгийн шинжлэх ухааны доктор. ОХУ-ын татварын системийг цахимжуулж, татвар хураалтын асуудлыг амжилттай шийдвэрлэж чадсан хүн юм. Гэхдээ яг В.Путины залгамжлагч нь мөн гэж бодохгүй байна.

Одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярьж эхэлсэн нь В.Путины ирээдүйн засаглалын томъёоллын гаргалгаа гэсэн үг.

В.Путин дараагийн Төрийн Думын бүрэлдэхүүнд (2021 онд тэрээр Ерөнхийлөгч хэвээр байх юм) биечлэн хяналт тавих баталгааг нь хангана. Төрийн Думын депутатууд нь аль нам, хөдөлгөөнийх байх нь хамаагүй, хамгийн гол нь В.Путинд биечлэн үнэнчээ харуулсан хүмүүс байх ёстой юм. Чухам тэд л түүний ирээдүйн элит хүрээлэл байх ёстой болов уу. В.Путины үзэж буйгаар шүү дээ. Үүнээс улбаалаад сонгуулийн үр дүнг нь урьдчилан тодорхой төлөвлөчихсөн байгаа гэж хэлж болох юм. Жижиг зүйл, эд анги нь өөрчлөгдөж (бүлэглэлүүдийн хооронд жижиг зүйлийг наймаалцаж) болох авч, ерөнхий дүрслэлийг гаргасан байгаа. Тэр нь өөрчлөгдөхгүй гэж хэлж болно. В.Путин засаг, захиргааны гол албан тушаалуудыг хуваарилагч хэвээрээ үлдэнэ байх. Энэ нь бусад бүх бүлэглэл түүнээс хараат байж, түүний хяналт дор байна гэсэн үг юм. Тэрбээр байдлыг ийнхүү харж, төлөвлөж байна. Харин тэдгээр хүсэлт нь бодит байдалд хэр нийцэх нь өөр асуудал юм. В.Путины Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэлбэрийн талаар тавьсан санал нь эцсийн шийдвэрийг гаргахад эрх зүйн хувьд бүх нийтийн санал асуулга чухал байдаг атал жирийн нэг асуулгаар санал авч, В.Путины хувийн хяналт дор засаглалыг өөрчилж байхаар болж байна. В.Путины саналуудын хэлбэр, мөн чанарыг харахад, эдгээр нь түүний засаглалыг шилжүүлэх хэлбэр болж таарч байна. В.Путин төр, засгийн эрхэнд байх хугацаандаа Оросын ард түмний аж байдал, улсынхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр олон зүйлийг амлаж байсан боловч бүрэн биелэгдсэн нь үгүй. Үүнд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлүүд гэвэл Засгийн газрын гишүүдийн урагшгүй ажиллагаа, мөн 2014 оноос хойш Барууны орнуудаас тавьсан хориг арга хэмжээнүүд байв. Энэ хугацаанд хэд хэдэн удаа жагсаал, цуглаан гарч байсан нь төдийлөн газар авалгүйгээр дарагдаж байв. Учир нь, жагсаалд оролцогчдын ихэнх нь өсвөр насны залуус байсан гэдэг. Тэд нар өсч, хатуужиж, тууштай тэмцэгчид болтол нэлээд он, жилүүд хэрэгтэй.

Ер нь бол Ерөнхийлөгч В.Путин энэ удаагийнхаа илгээлтээр урьдын адил цэрэг, батлан хамгаалахын сэдвээр удаан ярьсангүй. Гурван минут орчим ярихдаа, “ОХУ-ын батлан хамгаалах хүчин чадал улам найдвартай болсон, сүүлийн үеийн зэвсэглэл нь хаана ч байхгүй, тэдгээртэй адил зэвсгийг бусад улс гүрнүүд мөддөө хийж чадахгүй” гэж хэлсэн. Харин цаг гаруй хугацаанд ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх талаар олон зүйлийг ярив.

Тухайлбал, 1-4 дүгээр ангийн сурагчдыг үнэгүй үдийн хоолоор хангах, анги даасан багш нарын цалин дээр таван мянган рубль нэмж олгох, эхийн капиталыг нэмэх, урьд нь хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд өгч байсан халамжийн мөнгийг эхний хүүхэд төрөнгүүт нь олгодог болох, анагаахын зорилтот мэргэжлээр суралцах оюутныг улсаас түлхүү дэмжих, ядуу гэр бүлийг ажилтай болгож, улмаар амьжиргааны түвшинг нь дээшлүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь сонсогчдын, ялангуяа эмэгтэйчүүдийн таашаалыг ихэд хүртэв. Эдгээр чухал нийгмийн асуудлыг тавьсан нь мэдээж ард, иргэдийн дэмжлэгийг авна. ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явц цаашдаа яаж ч үргэлжилсэн тус улсын гадаад, дотоод бодлого нь эрс өөрчлөгдөхгүй, В.Путины бүрэн хяналт дор явагдана гэж үзэж байна. Сүүлийн үед В.Путины авч буй арга хэмжээнүүд, амлалтууд нь ингэж дүгнэхэд хүргэж байна. Хөрш  ОХУ-д үүссэн нөхцөл байдал нь ерөнхийдөө В.Путин Ерөнхийлөгчийн албанаасаа буусан ч нөлөөгөө улам бэхжүүлэх санаа юм. Энэ нь манай хоёр улсын найрсаг харилцаа ба стратегийн иж бүрэн түншлэлийг хэрэгжүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-01-17 192.82.67.11

Путин бол агуу удирдагч. Олигархиудаа эрт дарж авсан. Монгол олигархиуд одоо яаж галзуурч байгааг бид харж мэдэрч хор хѳнѳѳлийг нь амталж байгаа ,ѳнѳѳдѳр. Монголд үндэсний баячуул байхгүй. улс орнноосоо хулгайлсан мѳнгѳѳр компани байгуулсан амь тариа хийдэг , явуургүй болсон бизнесээ аврах гэж УИХ д орж ирдэг ийм л тѳртэй улс.

Avatar

Зочин 2020-01-17 64.119.20.210

Ккк. Манай судлаач доктор энтр бол естой дэмий шахуу юм доо. Бусдыг нь таамаглаж чаддаггvй юм гэхэд Лавров , Шойгу нар хэвээр vлдэх естой гэдгийг хэлж чадахгvй байгаа судлагчийг юу гэх вэ?? Ийм элэг авмаар юмнууд л тэнд хэдэн хvvхдийн дунд алдар цолоо дуудуулаад л судлаач дооктор энтр гээл дэвж шаваад байдаг юм ш дээ. Ккк

Avatar

Hhh 2020-01-17 103.57.94.31

Aguu ard tumen shde oros manaih shig uhernuud bga bishde dan uhnernuud amidarch bga

Avatar

өвгөн 2020-01-17 203.91.115.55

Муу сайн европын х***а халтар оросууд ч мөн ч азгүй ард түмэн юм даа байнга дарангуйлагч нарын гарт зовно зүүн европын салж явсан хэдээсээ хүний хөгжил технолги ард түмний амьдралын чанараар хол хоцорсон яг иран хойд солонгос шиг иргэдээ америк баруунаар айлгаж хэдэн з****г л хийж бна даа тэр зэвсгийн нөгөө америк баруунынхан нь тоож бгаа ч юм алга шоолоод л бх юм даа

Avatar

Зочин 2020-01-17 217.247.78.150

Жаахан юм уншиж, гадуур дотуур явж, юм үзэж нүд тайлсныхаа дараа дүгнэлтээ хиывэл яасан юм бэ.

Avatar

Зочин 2020-01-17 202.126.89.172

Яанө даа хөөрхий. Нөгөө дебил нь

Avatar

Zuumaa 2020-01-17 202.9.47.7

Udahgui mongold eronhiologchiin zasaglal togtooj kremlees tomildog bolj orosd hairtai humuusiig bayarluulah bizdee..goedoo goe doo….orosuud manai zes nuurs uraniug ooriin medeld avna ..bid hereldehgui amar..bidend heden shil arhi ogno..buh niiteeree sogtuu boon happy.heden maliig ah nar tuuj avaachaad konserv hiigeed idchihne..bas baahan arhi ogno…

Avatar

Ард 2020-01-17 66.181.191.214

Чи битгий халуураад , солиороод бай , манай баялгийг танай хужаанууд зөөж байгаа

Avatar

ЗОЧИН 2020-01-17 202.126.88.136

МАНАЙ МОНГОЛД ЕРѲНХИЙЛѲГЧИЙН ЗАСАГЛАЛ ГОРИЛСОН НЭГ УХААН МУУТ БАЙДАГ. ТЭР НѲХѲРТ ЕРѲНХИЙЛѲГЧИЙН ЗАСАГЛАЛ ШИГ АЮУЛТАЙ ЮМ ѲѲРТ НЬ ХИЙГЭЭД МОНГОЛД БАЙХГҮЙ ГЭЖ ОЙЛГУУЛААД ѲГѲХ УХААНТАЙ ЗѲВЛѲХ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.

Avatar

Зочин 2020-01-17 122.201.21.98

Хойд хөрш тогтвортой хүчтэй байх нь бидэнд л сайн. Ардчилал энэ тэр гэж худлаа хуцалдахаа боль. Тэр чинь Оросыг улам задална

Avatar

болор 2020-01-17 88.125.80.192

өө тэтгэвэртээ гархаар нь монголыг ядаж 3 сар удирдаад өгөөч гэж гуйх гэж байсан юм . бүтэхгүй нь л дээ.

Avatar

Заагч 2020-01-17 103.229.121.33

Оросын хүчинд Монгол тусгаар байгааг жинхэнэ Монголчууд дэндүү мэднэ харин х*******н хурлийзууд төрөл бүрээр муулж улилдана учир нь тэд Монголыг залгиж чадахгүйдээ солиорол нь дээд цэгтээ хүрч удахгүй дайнаа эхлээд мөхөж далд орно гоё доо гоё.

Avatar

Зочин 2020-01-17 103.26.194.94

Залгиад эхэлцэн

Avatar

Заагч 2020-01-17 103.229.121.33

Зочин нэрний цаанаас улигч х*******н хурлийзаа бид англи хэлээр хүүрээ хийх юм чи өөрөө англидаа очоод тэр хэлээр нь чалч Монгол улс минь чамаар заалгахгүй агуу түүхтэй бичиг соёлтой ард түмэн.Бид х***а хийгээд английн колон биш дуракаа.

Avatar

Заагч 2020-01-17 103.229.121.33

Путин вор нэртэй х*******н бөөсөө чамд Орос яах нь падгүй шавар хэрмэндээ очоод уль хогийн хятадын хог шавхруу я*****с минь Монголоос арил цаашаа.

Avatar

Зочин 2020-01-17 73.92.12.67

Монголын ХМХ дээр байгаа дүгнэлтүүдээс хамгийн гайгүй нь энэ хоёрын дүгнэлт,овоо гадна дотнын сайт шагайдаг нөхөд байна,аргагүй биз,дээд сургуулийн багш,доовтор,порфээсорууд,харин өнгө нь хормой дэвссэн аястай бичиж.Путинд яг түүний арыг даах залгамж одоогоор төрөөгүй байна,гэдэг л хамгийн том дүгнэлт. 2024 онд буухдаа Шойгу,Шувалов,,бүр Собянинг залгамжлагчаар тавих боловуу гэж байсан,хэн нь ч тэрний сэтгэлд нийцээгүй,хэн нь ч тэрний толгойг тасдуулчихгүй авч гарж чадахгүй гэдгийг П мэдэрсэн

Avatar

Зочин 2020-01-17 73.92.12.67

Угийн КГБ- ийн офицер,хэнд ч итгэж болохгүй гэдэг баримтлалтай хүн,1993 онд бүх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн гарт төвлөрүүлснээ аажимаар зөөлөлж,одоогоор эрх мэдэлтэй байгаа дээрээ ҮХ- аа өөрчилж 2024 онд сонгогдох Ерөнхийлөгчийг өөрийн 100 хувийн хяналтад байлгах аргаа хайж байна.Түүнд 3 сонголт байсан,"хятадын","белорусийн","казахын" гэсэн.Эхний тохиолдолд тТөрийн дум ҮХ- д засвар хийгээд л Путин насан туршийн "Ерөнхийлөгч" болох,яг Хятадын Си шиг,2-р хувилбараар ОХУ Белорусийг өөртөө нэгтгэх

Avatar

Зочин 2020-01-17 73.92.12.67

Ингээд шинэ ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод насан эцэс хүртлээ эрх мэдлээ хадгалах.3 дахь хувилбараар Назарбаев шиг ҮАБЗ- ийг нас эцэслэлтлээ толгойлж ,өөрийгөө " Үндэстний эцэг" (казахаар Елбасы) гэж өргөмжлүүлэн төрийг гаднаас нь насан туршдаа удирдах Назарбаевийн арга….. Энэ гурваас Путин Назарбаевийн аргыг сонговуу гэж шинжээчид ярьж байна. Хараалсан суудал нь Государсвенный Совет( Төрийн Зөвлөл)- ийн дарга…..Гэхдээ байдал цаашид яаж өрнөхөв,харья.

Avatar

Зочин 2020-01-17 73.92.12.67

Өнөөдрөөс ҮХ- ийн өөрчлөлтийг эсэргүүцсэн цуглаанууд орост гараад эхлэв. Ямарч тохиолдол болсон Путин байгаа цагт монголын улс төр эрүүлжихгүй,өөрсдийн гар хөлөөрөө монголын улс төр,эдийн засгийг байнга алж байхаа мэдэхтэйгээ толгой,энэ Путлер….. Захаасаа Женко,Зика нарын үйлдэл энийг гэрчилнэ.Монголын амьтайгаа үлдэх гарц тэргүүний хөгжилтэй соёлт ертөнц,Гурав дахь хөрш,эс тэгвээс хоёр "хар нүхэнд" уусаад алга болно

Avatar

Зочин 2020-01-17 66.181.191.214

Туркмэн баши, Эл басы гэдэг нь улсынхаа тэргүүн (толгойлогч), Ил хаан гэсэн үг.

Avatar

Zochin 2020-01-17 150.129.140.4

Etsesiin etsest ard tumen sanal ugunu, neg ch sanal avahgui multrah magadlal undur, aidas ihtei uchiraas uridaas baga saga arga sedej l bga yum bna hetsuude dahij songogdono gj, barag dahij garahgui.

Avatar

Ovgon 2020-01-17 192.82.78.166

Fashist putler orosiin mulguu arhichin ard tumniig uneeer eleglej doromjloj guitseh yumaaa kkk. Fashist putler orosiin haan bolohoor shiidsen bololtoi. Ter udajgui iros orniig tamruu chireed unah ni de.

Avatar

Путин ВОР 2020-01-17 103.229.120.6

Путин дахин гарч ирээд юу ч өөрчдөгдөхгүй, Оросод ч тэр Монголд ч тэр. Байдал харин ч бүр дордоно. Монголд нөхцөл байдал яагаад дордох вэ гэхээр өөрийн уяны нохой болох сонгуулиар оркуудын болон өмхий дебил АНуусуудын дэмжлэгээр гарч ирсэн жанхууд заавар өгч Монголын нүүрсийг дахин 4 жил гацааж Оросын нүүрсийг Хятад руу чөлөөтэй гаргах бодлогыг ямар ч саад тотгоргүй хэрэгжүүлэх болно. Монгол улс энэ хорон бодлогын уршгаар жилд хамгийн багадаа 8-10 тэрбум ам долларын орлогыг алдах болно. Путин бо

Avatar

Путин ВОР 2020-01-17 103.229.120.6

Путиныг агуу удирдагч гэж цоллоод байгаа нөхөд өөрсдөө Оросод очоод бодит байдлыг нүдээр хараач. Агуу байсан энэ улс өнөөдөр Монголоос зарим зүйлээрээ хоцрогдсон, зөвхөн нефтийн орлогооор л өөрсдийгөө болгож явна. Путин нийтдээ бараг 17 жил Орос орныг удирдаж байна. Гэтэл бодит байдал дээр хар тамхи хэрэглэгчдийн тоогоор, дох-н халдвартай хүний тоогоор, архаг архичдын тоогоор, амиа хорлолтын түвшингээр, ядуучуудын тоогоор Орос орон өнөөдөр дэлхийд тэргүүн эгнээнд явна. Путин дахин гарч ирээд юу

Avatar

Зочин 2020-01-17 146.115.163.21

Oros orniig baruunii idesh bolohoos hamgaalj aimshigtai namag balchigaas gargaj irsen Hun. Uur huchirheg udirdagch daanch alga daa. Baruuniihnii gants husdeg n delhii dayaar emh zambaraagui dain dajin noyolj dundaas n Ted ashig oloh. Az bolj oros oron tentsveriig hadgalj bgaa. Tsaaduul n ch davchdahdaa orosiig muuldag n ilt. Suuldee ch utgaa aldaad wada hurtel orootsoldood. Putin ah yahav zalijin tsaraiga gargaal nug nug geel bj bgaa huuhduudiin hugluhiig haraad

Avatar

Зочин 2020-01-17 202.55.188.83

Магадгүй, хойд насандаа ч …

Avatar

Зочин 2020-01-17 202.131.245.243

Коммунист хятдйн колони ардчиллын баян бүрдийн өмхий амтай гуйлгачингуудын байр суурь хэнд хамаатай юм бэ? Өөрснийгөө л хичээ.

Avatar

Зочин 2020-01-17 202.170.68.162

HUCHEER ARD TUMENDEE SONSGOOD, KK, BUUR ONIGOO BOLJ BGAA PUTIN, NAAD AMITAN CHINI OLON ULSAD CH DOTOODDOO CH NER HUND NI SHALAN DEER, МАНАЙХАН ЭБИГ ҮЗЭН ЯДАЖ БАЙСАН ШИГ ОРОСЫН АРД ТҮМЭН ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА JENKOOD ENIIN HELEED UGUUCH, DAGAAD DALDAGNAAD BHIIN MEDREMJGUI TENEG БӨХЧИН ЧИНЬ

Avatar

Зочин 2020-01-17 203.217.139.225

Энэ гаруудын юу ярих сонин биш байна. Монгол улсыг авилга ,дампуурлаас гаргах удирдлага л чухал байна. Одоо байгаа энэ хэд ч сүйрүүлж гүйцлээ шүү.

Avatar

Зочин 2020-01-17 202.170.68.162

PUTIN ni ner hund OUlsad ch ter dotooddoo shalan deer sh dee, yu gutsaad bgaan bee? manai JONKUU eniig medrehguil dagaj daldagnaad bgaa bolohoos… OROS ARD TUMEN MANAIHAN YAJ ELBEG HULGAICHIIG UZEN YADLAA, ZAA TER GEEL OILGOCHIH

Avatar

Зочин 2020-01-17 202.55.188.83

Аль ч тохиолдолд Путин засгийн тэргүүнийг г*** хосоо сонгож байгаа юм шиг томилдог бас яг тийм байдалтай байлгадаг. Тиймээс ерөнхий сайд нь юу ч хийж чадахгүй зүгээр л ерөнхийлөгчийн сүүдэр нь юм шиг харагддаг. Манайд бас ийм өөрчлөлтийг хийгээд эхэлсэн. Хүүк хэний зараалаар гүйгээд байгааг бид эрх биш бодит байдал дээр харж байгаа байх.

Avatar

удахгүй хөөгдөөд бууна даа 2020-01-17 199.249.230.67

Асуудал нь удахгүй дэлбэрнэ гоё юм болно

Avatar

Зочин 2020-01-17 182.160.1.218

Монголын хоёр дох гадаад хэлний асуудлыг түргэн шийдэж өгөөч. Энхбаяр англи хэлийг Төрийн хоёр дох гадаад хэл болгож ЗГ -ын тогтоол гаргасан байдаг. Ухаалаг шийдвэр шүү. Үүнийг яагаад цааш нь хэрэгжүүлэхгүй байнаа. Энэ сэтгэгдлүүдыг
уншихаар гутмаар юм. Бид англи хэл, ядаж орос хэлийг мэддэгсэн бол ингэж тэнэгтэхгүй байхаа. Ганц гадаад хэл гадарладаггүй бол гадаад улс төр ярих хэрэггүй.

Avatar

Зочин 2020-01-17 66.181.191.214

Арабын хавар гээд байгаа үймээн самуун англи хэл, фэйсбук 2- оос болсон гэдэг

Avatar

зочин 2020-01-17 202.55.191.130

Хөрш 2 улс маань хөгжилөөрөө дэлхийд тэргүүлж буй нь маргашгүй үнэн. Бид бусдаас болон тэднээс хөгжлийн хамгийн сайн туршлагыг нь авч хөгжлийн ирээдүйгээ тодорхойлье. Аливаа зүйлс, үйл явдалын бараан талыг бид ихэнхдээ хараад өөрсдийг өөгшүүлээд магтаад эхэлдэг нэг урхаг араншинтай, үүнийг л больчихьё. Монгол хүнийн саруул ухаан сэрэхболтугай

Avatar

Монгол 2020-01-17 202.126.88.59

Сонирхолтой нийтлэл болсон бн цаг үеэ мэдэрч бн бид мэдэж байх ёстой

Avatar

Зочин 2020-01-17 202.55.188.84

ОРОС ЯАНА УУ ИЙНЭ ҮҮ ӨЧҮҮХЭН МОНГОЛЫН ЯДУУ ИРГЭДЭД ЯМАР ПАДЛИЙ БАЙНА. ОРОСЫН ТӨЛӨӨ ОГОТНУУД ЭНД БООЖ ҮХЛЭЭ Л ДЭЭ. ӨӨРСДИЙГӨӨ КИЧЭЭЦГЭЭЕ. МАНАЙ ПООП БӨХ НЬ НАСАН ТУРШДАА ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛЧИХ ГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ СУРТАЛЧЛААД СҮЙД. НӨГӨӨ ҮМБҮҮНҮҮД НЬ ФБ, МЭДЭЭЛЛИЙН САИТАН ДЭЭР ДУРААРАА ДОНГОСДОГ ЭРХГҮЙ БОЛОХОО МЭДЭХГҮЙ НӨГӨӨХИЙГ НЬ ДЭМЖИЖ ЭНЭ ТЭР….

Avatar

Зочин 2020-01-17 202.131.245.243

Олон долоон юм хуцалгүй мантуугаа гудар, чи.

Avatar

Иргэн 2020-01-17 202.126.88.232

Хөөрхййдөө. Хоёр хөрш амар тайван, хөгжиж байвал бидэнд л хэрэгтэй ухаан цэлмэг хэн бүхэнд ойлгомжтой бизээ.

Avatar

иргэн 2020-01-17 202.179.24.185

ямартаа ч манай хэдэн Улс орноо цөлмөж Иргэд ээ Ядуурал руу оруулдаг хэдээс л хавьгүй дээр дээ,

Avatar

ЭРХЭС 2020-01-17 103.80.211.167

Эцэстэх гэдэг үйл үг байхгүй тул эцэслэтлээ гэж бичнэ үү. Монголдоо том мэдээллийн сайт байж.

Avatar

Зочин 2020-01-17 66.181.182.72

Хөлд нь сууж хөгжих нь л чухал боллоо бидэнд өөр сонголт алга

Avatar

Зочин 2020-01-17 64.119.16.98

Урдах ажил, амьдралаа зөв залаад, зөв амьдраад явж чадахгүй байж, Оросын Ерөнхийлөгчид санаа тавиад сүйд болоод байх хэрэггүй. Өөрснийгөө хичээх хэрэгтэй биз.

Avatar

Зочин 2020-01-17 202.179.26.17

Оросууд маш ядуу байгаа. Хойшоо гараад үз. Шар толгойтой ягаан арьстай л боловч маниусаасаа ядуу байна.

Avatar

Зочин 2020-01-17 66.181.170.73

Оросын троллууд хүссэнээрээ ульж оросыг магтан дуул та нарт ардчилсан монгол улс тийм эрх чөлөө олгож байна. орос байсан бол та нарыг сум хүлээж байх байлаа

Avatar

Зочин 2020-01-17 202.126.88.139

Ямар ч гадаад хэл мэдэхгуй этгээд олон улс судлах уу?!!! Чадаж байгаа нь яагаад удирдаж болохгуй гэж. Дэлхийг удирдаад энх тайван тогтоогоод егеесэй.

Avatar

Зочин 2020-01-17 64.119.18.193

Дэн Сяопин 1990 онд төрийн албан тушаалаа өгөөд Улсын Батлан Хамгаалах Зөвлөл гэх албан бус шахам бүтцийг гартаа авч үлдээд төрийн бүх эрх мэдийг хянаж байсныг Назарбаев дууриаж ҮАБЗ-ийг гартаа үлдээсэн. Путин яг л тэр аргыг хэрэглэж байна. Харин манай ЖЕНКО дууриах гэж (Хэрээ шиг) хөлөө хөлдөөх вий дээ?!?!? Манайх шиг жижиг улсад огт харш, тун аюултай эд шүү!!!!!

Avatar

Зочин 2020-01-17 103.26.193.188

Путин үхэж далд ортол Монгол улс эрчим хүчний хараат хэвээр байх юм байналдаа. Оросууд Монголыг эрчим хүчний хараат байлгах замаар нөлөөндөө үлдээх Хятадууд Монголын түүхий эдийг сорж мөлжих тохиролцоо хийжээ гэж ойлгогддог юм

Avatar

малчин ард 2020-01-17 202.21.127.166

одоо тэгээд яах уу, аргалаа түлээд, лаагаа асаагаад , хэний айраг исэж үү, хэний охин өсөж үү гээд л аяга тагш юм эргүүлээд, шөнө нь айлд орж мөлхөөд л явах уу ?

Avatar

Зочин 2020-01-17 67.247.8.185

Tegdee orkoo

Avatar

Зочин 2020-01-17 66.181.191.214

Путин хэлэхдээ Орос –Хятадын цэргийн холбоо байгуулахгүй, Лавров: Орос Хятадтай ахан дүүс биш гэж мэдэгдсэн. Манай урвагч дээдсийн харгайгаар хятадууд Монголыг өөрсдийнхөө салшгүй нэг хэсэг, түр алдагдсан нутгаа буцааж нэгтгэнэ гэж удаа дараа мэдэгдэж байв. Оросын ядуу ажилчин, тариачны 18 000 хөвгүүд манай газар нутгийг хамгаалж, амь насаа алдсан. Оросыг дагаж байж яр тэмбүүнээсээ салж, Азийн хамгийн их eвропжсон ард түмэн болсон…Орос гэхлээр бүхнийг харлуулж байдаг нь хурлийзууд,

Avatar

:":":" taslalan NYYRNII XALDBAR TARXLAA,oopuun CHANSAN 2020-01-17 64.208.156.226

XOPIG

Avatar

odoo bolnoo XORIGDOL BOLOB butuu gomdoopoi ARAA DAAGAARAI 2020-01-17 64.208.156.226

ZYSMELEE

Avatar

Зочин 2020-01-17 103.212.116.169

Путин Парламентын эрх мэдлийг чангатгаж байгаа нь 2024 онд Ерөнхийлөгчөөсөө буугаад Парламентын спикер эсвэл ЕС болж улсаа удирдах санааг агуулж байгаа юм. Ерөнхийлөгч нь 2042 оноос хойш Германы ерөнхийлогч шиг ямар ч эрх мэдэлгүй хүн болно гэсэн үг.

Avatar

OCZT XEN OLGOSON BE lalriin xylgaichaa 2020-01-17 64.208.156.226

CEKC SAIT AJILUULAGCH,ZAIGAAR SAITAAR,OROS ULSIIN NER BARIJ

Avatar

Зочин 2020-01-17 202.131.245.243

Ардчиллын баян бүрдийн нүцгэн гуйлгачингууд коммунист хятдынхаа колони нь болчихсоноо ч мэдэхгүй, согтуу, солиотой нь мэдэгдэхгүй орилолдоод л байх юм.

Avatar

Зочин 2020-01-17 150.129.143.14

Хөөе Хөөе манай Монгол хэзээ? Хэдэн онд? Хэдэн сард? хэдний өдөр коммунист Хятадын колони болчихсон юм бэ? Яг таг хэлээд өгөөч!Тусгаар Тогтнолынхоо төлөө амь бие хайргүй тэмцмээр байна!

Avatar

Зочин 2020-01-17 202.131.245.243

Мэдрэхгүй байна уу, мэдрэл ээ? 1990 оноос шүү дээ.

Avatar

bat 2020-01-17 192.82.65.182

manai dargantsaruud tom orni tom udiragchiin derged estoi nohoin baasnuud yum daa.hulgaich,mulguu,ongiroo,sagsuu,buduuleg…iim gahainuud bidniig udirdaj baihad eh orni mini ireedui tun burheg baina daa.

Avatar

Tulga 2020-01-17 182.160.38.141

Odoo manai eronhiiligch bas nasaaraa udirdah bhaa. Uchir yu gevel hadam aav ni nasaaraa toriin terguun bolj bgaa ym chini hurgen huu ni batalgaatai gesen ug. Harin shudnii ovchinoo emchliilmeer ymaa. MGL d sain emneleg bhgui geed baigaa bol avgaigaa daguulaad hadam aav deeree ochoochee. Dandaa homsog ni zangidaastai baih ym. Harahaar maniusiigaa zanaad ch bgaa ym shig,shud ni ovdood ch bgaa ym shig

Avatar

Зочин 2020-01-17 66.181.170.73

Оросын ард түмэн таатай хүлээж авахгүй нь лав.

Avatar

Зочин 2020-01-17 202.21.108.203

ТӨР НЬ ДАМПУУРСАН УЛСЫН УЛСТӨР СУДЛААЧИД ТӨР НЬ ХҮЧИРХЭГЖСЭЭР БАЙГАА УЛСЫН УЛСТӨРИЙГ ДҮГНЭНЭ ГЭХЭЭР САНААНД НЭГ Л БУУХГҮЙ ЮМ. ТА НАРЫН ТАРХИНД ОРОСЫН УЛСТӨР ДЭЭД ТОО ШҮҮ ДЭЭ.

Avatar

Б 2020-01-17 202.55.191.130

Ү ХСЭН БА АС ЗҮГЭЭР Л НЭГ ДАРАНГУЙЛАГЧТАЙ, ӨӨРСДИЙГӨӨ ДЭЛХИЙН ТӨВ ГЭЖ БОДДОГ ЯДУУ ИРГЭДТЭЙ ГҮРЭН ШД. НО ВШНУУДЫГ МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ХААД Л ХАРИН ГҮРЭН ШИГ ГҮРЭН БОЛГОСОН БАЙХ ШҮҮ

Avatar

иргэн 2020-01-17 202.179.27.57

Путин бол Дэлхийд танигдсан Улс төрч бөгөөд Улс орныхоо төлөө их зүйл хийж байгаа Хүн шүү дээ, Тэр хүн юу хийх яах нь Бидэнд огт хамаагүй, ямар манай хэд шиг Улс орноо цөлмөж Өрөнд оруулж, Ард иргэд ээ Ядуурал руу түлхэж байгаа биш, ихэнхи Оросын ард түмнийхээ Дэмжлэгийг авж байгаа Хүнийг Бид энд дүгнээд яах вэ дээ, манайхан Ерөнийлөгчийн засаглалыг муу хэлээд л байдаг гэтэл тэд Хүчирхэгжээд л ,

Avatar

Зочин 2020-01-17 202.70.38.18

Mongol bol Mongol oros hyatadtai adilhan baih shaardlagagui avah yumaa avna hayah yumaa hayana avah yumaa shuultuurtei avna Harin Jenko g Mongoliig avch yavna gevel ugui baih shuu odoo ch ogtsruulah heregtei baigaa hunii neg shuu zunduu buruu asuudluudtai hamgiin suuliin zeel tegleh bantan ni duusaagui bna

Avatar

Зочин 2020-01-17 202.131.245.243

Насааараа удирдана уу, байна уу ардчиллын баян бүрдийн өрөнд баригдсан гуйлгачингуудад ямар хамаа байна аа? Ши Жин Пин хүртэл бүх насаараа л улсаа удирдахаар болсон. Тэгэхэд та нар дуугарахгүй яасан юм бэ? Таг чиг л байсан биз дээ?

Avatar

Б 2020-01-17 202.55.191.130

МОНГОЛЧУУД БИД ЯДУУ ЮМ БОЛ ЧИ ТЭР БАЯН ТАРГАН ОРОСДОО ОЧИЖ АМЬДАР.

Avatar

Зочин 2020-01-17 202.131.245.243

Олон долоон юм хуцалгүй мантуугаа гудар, чи.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж