Эртний овог, аймаг, улс гүрний төрийн сүлд тэмдгийн судалгаа

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Эртний овог, аймаг, улс гүрний төрийн сүлд тэмдгийн судалгаа

Эртний овог, аймаг, улс гүрний төрийн сүлд тэмдгийн судалгаа

Аливаа улс гүрнийг төлөөлсөн эртний эрхэм шүтлэгийг дүрс тэмдгээр илэрхийлснийг төрийн сүлд гэж нэрлэдэг. Монгол Улсын төрийн сүлд тэмдгийн түүхийг бид өвөг дээдсийн овог аймаг, улс гүрэн байгуулсан эртний үе рүү орж судлах нь туйлаас бэрхшээлтэй ч эрэн хайгууштай сонирхолтой судалгаа юм.

Монголчуудын дээдсийн байгуулсан овог аймгийн он цагийн түүх 3500 жилээс ч цаашилж байна. Овог аймгаа хамгаалж явсан Их хар сүлдний дүрслэл 3000 жилд холбогдохоор байгааг эрдэмтэд тогтоосныг бид мэднэ. Эртний нэгэн язгуурын дээдсийн шүтлэг эрхэмлэл бүхнийг өгүүлсэн дурсгалуудаар Монгол орон баялаг. Монголчуудын дээдэс хаадынхаа уг удмыг үндэс язгуураа дээдлэн Тэнгэр хэмээн шүтэж ирсэн юм.

Эртний дурсгалууд уг язгуурын дээдэс, тэнгэр, газар нутгаа дүрслэлээр товч илэрхийлэн харуулдаг. Эртний өвөг дээдсийн ертөнцөд үгээр бичиж үлдээгүйг ч асар их нууц утгыг дүрс дүрслэлээр мэдээлэн хойч үедээ уламжлуулсан хөшөө дурсгалууд болох буган хөшөөнөөс, хадны зургаас сүлд тэмдгийнхээ эхийг хайж тайлбарлах ёстой байна. Өвөг дээдсийн хамгийн дээд эрхэмлэл төрийн сүлд тэмдэгт оршдог.

Монгол Улсын төр цэргийн гол шүтээн нь Мөнх тэнгэр юм. Мөнх тэнгэр монголчуудын хамгаалалт, их хар сүлдний түүхийг өгүүлнэ Их хар сүлдний дор тодорхой тоогоор тэнгэрүүдээ зохион байгуулдаг. Тэнгэрийн түүх эртний овог аймгийн үеэс эхлэлтэй, бид их гүрэн Хүннүгийн 2228 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгвэл түүнээс өмнө төр үүссэн, Шаньюйгийн ёс тогтсон байв.

Овог аймгийн холбоод, тэдгээрийн тэргүүлэгч, толгойлогчдод зориулсан буган хөшөөний дурсгал дүрс хийгээд дүрслэлийг эрхэмлэдэг.

Tөр бий болсон цагт эрхэм дээд шүтлэг, газар шороо нь сүлдлэгдэн дээдлэгддэг. Тэгвэл бид эртний дүрсийн ертөнцөөс эрэл хайгуул хийх хэрэгтэй. Бидний өнөөгийн Монгол Улсын сүлд тэмдэг нь эртний уламжлалт шүтлэг газар шороогоо дээдэлсэн сүлд тэмдэг мөн үү, уламжлал байна уу? Байвал төр үүссэн цагаас байх нь зүй хэрэг. Бидний өвөг дээдсийн нандин шүтлэг хэдий үеэс эх авч шүтэгдэн дээдлэгдээд хэдийн өв уламжлалаасаа холдов гэдгийг бид нарийвчлан авч үзэх нь зүйтэй.

Төрийн сүлд тэмдэг, үүсэлтэй, уламжлалтай. Монголчуудын өвөг дээдэс хоёр их гүрэн байгуулсан хирнээ төрийн сүлд тэмдгийн уламжлалгүй байсан уу, хэрэв байсан бол цаашид залгамжилсан уу гэх асуулт аяндаа урган гарч байна.

Эртний хүрлийн үеийн дурсгалууд нь эцэг тэнгэрийн үед холбогдох юм. Тиймээс буган хөшөөний хийгээд, хадны зураг дүрслэлийг зөв тайлбарлах хэрэгтэй байна. Эртний овог аймгийн тэргүүлэгчдэд зориулсан тахилга шүтээний хөшөөнүүд дүрс дүрслэлээр битүү бүрхмэл байдгийг бид мэднэ. Дүрс тэмдэг дүрслэлд нарийн нууц утга, эрхэмлэн оршин байдаг. Эртний дүрсэд Мөнх тэнгэрийн шүтлэг хамгаалалт, газар шороогоо дээдлэн товч тодорхой илэрхийлж хойч үедээ дамжуулан залгамжлуулах эрч хүчийг дохиолон байдаг.

“Чингис хааны 13 тэнгэр” номын хэсгээс

М.Оюунчимэг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж