“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэлнээ хөрвүүллээ | News.MN

“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэлнээ хөрвүүллээ

“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэлнээ хөрвүүллээ

“Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа” номыг монгол хэлнээ хөрвүүллээ

Тайванийн монголч эрдэмтэн Лань Мэйхуан бичсэн “Цэдэнбалын үеийн монгол, хятадын харилцаа” номыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс албан ёсны эрхтэйгээр орчуулан Монголын гадаад харилцааны түүх сонирхогч уншигчдад хүргэж байна.

Энэхүү номын  нээлт өнөөдөр боллоо.  “Цэдэнбалын үеийн монгол, хятадын харилцаа” ном нь хятад улсад 2000 онд хэвлэгдсэн бөгөөд зохиогчийн магистрын судалгааны ажлаас үндэслэгдэж бичигджээ.

Номны нээлтийн үеэр Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо хэлэхдээ “Хүйтэн дайны хямралын эгзэгтэй үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болж чадсан шинэ Монголын түүхийн нэн сонирхолтой үе болох социалист бүтээн байгуулалт, нийгэм, соёлын үсрэнгүй өөрчлөлт дэвшлийн түүхийг Монголч эрдэмтний өнцгөөс тодорхойлон бичсэнд энэхүү бүтээлийн үнэ цэнэ, онцлог  оршиж байна. Тус бүтээлд XX зууны Монголын түүхэнд холбогдох өрнөдийн эрдэмтдийн бүтээл, архивын баримтыг голлон ашиглаж, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулсан нь үүний бодит нотологоо гэж үзэж байна” гэлээ.

Номын зохиогч Лань Мэйхуа нь Харвардын их сургуулийн доктор, дэд профессор, Монгол судлал, тэр дундаа Монголын орчин цагийн түүхийг дагнан судалдаг эрдэмтэн юм байна. Тэрбээр өдгөө Тайваны Үндэсний Чэнчи их сургуулийн үндэстэн судлалын танхимд Монголын нийгэм, соёл, Монгол улсын хуучин ба шинэ бичиг үсгийн судалгаа, үндэстний асуудал, угсаатны зүй, бие даан суралцах чадвар зэрэг хичээл заадаг аж.

Монголчуудын үндэсний болон үндсэрхэг үзэл бол түүний судалгааны гол чиглэл бөгөөд Ю.Цэдэнбалын үеийн Монгол, Хятадын харилцаа 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний  хөдөлгөөнөөс гадна Монгол, Өвөр Монгол, үндэсний үзэл, үндэстний асуудал, интэрнэт-коллежийн боловсрол зэрэг холбогдох сэдвүүдийг судалдаг. Сүүлийн жилүүдэд тэрээр Буриадын орчин үеийн түүх, өнөөгийн нийгэм, соёлын судалгааг хийж байна. Түүний “Монголын тусгаар тогтнолын төлөө 1911 оны хөдөлгөөн: Нэгдсэн Монгол улс байгуулах эрмэлзлэл” ном 2011 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ.

Эх сурвалж: ШУА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-01-16 24.46.100.17

Communis m,Capital izm ali ali ni aldaatai,…odoogoor oor songolt alga
Tuhain oron ooriinhoo ontslogt taaruulj ooriin zamaar boldogson bol ybah ni zob

Avatar

Ard 2020-01-16 24.46.100.17

Tsedenbal Choibalsangiin ar ba ovor Mongol iig netgeh bodlogiig urgeljluulj temtseegui.Ter b** hel Stalin Choibalsangiin bodlogiin talaar asuuhad,Tsedenbal yu ch heleegui gedgiig bi saya olj unshlaa.Bas Tsedenbal 1956 ond MGLg NUBd elsuulj chadaagui,Tsevegmed guai 1966 ond elsuulehed ih uuregtei bv.Ovormongoliig aldsan ni tom aldaa!!!!

Avatar

УЛААНГОМ 2020-01-16 66.181.187.203

1960-д оны дундуур Бээжин Москва хоёр муудалцаж монголыг булаацалдахад Москвагийн дэмжлэгтэй Цэдэнбалын бүлэг ялж, Бээжингийн талыг баримтлагч Лоохууцын бүлгийг нам төрийн удирдлагаас зайлуулж, улмаар монголд байсан хятадуудыг москвагийн дэмжлэгт дулдуйдан хөөж гаргасан билээ. 90 онд Бээжингийн тал баримтласан бүлэглэл төр засгийн эрхэнд буцаж ирж, тэдний төлөөлөл ерөнхийлэгч болж, Цэдэнбалаас урьдын хонзонгоо заналтай гэгч нь авсан юм.

Avatar

Иргэн 2020-01-16 202.21.96.212

Цэдэнбал даргын үеийн харилцааг хятад талаас бичсэн мэдээлэл хэт нэг талыг барьсан тархи угаах хэрэгсэл байж магадгүй

Avatar

Зочин 2020-01-16 72.196.192.250

Tsedenbal darga maani Hrushev, Brejnev t vnenchee haruulah gej Hyatadiig vzen yadah Mongolchuudiin sindromiig bvvr galzuurliin tyvshind hvrgesiimdaa!
Ter ni tegeed zuv vv, buruu yu bvv meddee?!

Avatar

УЛААНГОМ 2020-01-16 66.181.187.203

1960-д оны дундуур Бээжин Москва хоёр муудалцаж монголыг булаацалдахад Москвагийн дэмжлэгтэй Цэдэнбалын бүлэг ялж, Бээжингийн талыг баримтлагч Лоохууцын бүлгийг нам төрийн удирдлагаас зайлуулж, улмаар монголд байсан хятадуудыг москвагийн дэмжлэгт дулдуйдан хөж гаргасан билээ. 90 онд Бээжингийн тал баримтласан бүлэглэл төр засгийн эрхэнд буцаж ирж, тэдний төлөөлөл ерөнхийлэгч болж, Цэдэналаас урьдын хонзонгоо заналтай гэгч нь авсан юм.

Avatar

иргэн 2020-01-16 202.9.46.148

Цэдэнбал ардчиллалын бараг дайсан гээд байсан чинь өнөөдөр гэнэт ухаан орсон юм шиг. АН -аас зөвшөөрөл авсан юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж