Сирийн баруун хойд хэсгийг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Сирийн баруун хойд хэсгийг бөмбөгджээ

Сирийн баруун хойд хэсгийг бөмбөгджээ

Босогчдын байрлаж байгаа сүүлийн газар гэгдэх Сирийн баруун хойд хэсэгт агаарын дайралт хийснээр дор хаяж 15 хүн нас барж, 60 орчим хүн шархадсан хэмээн "Цагаан дуулга" сайн дурын аврах багийнхан мэдэгдэв.

Тус бүсэд гал зогсоох хэлэлцээр нэгдүгээр сарын 12-ноос хэрэгжиж байгаа хэмээн Туркийн батлан хамгаалах яам мэдээлжээ.

Агаарын цохилт Идлиб хотын худалдаа, аж үйлдвэрийн хэсэгт болсон бөгөөд одоо хэр нь нурангид дарагдсан, гацсан олон хүнийг гаргаж чадаагүй байгаа гэж Идлиб хотод төвтэй хэвлэлийн идэвхтэн Захер Жабер мэдээлсэн байна.

Идлибийн ойролцоо орших Кафра Нбел суурингийн оршин суугчийн мэдээлснээр дор хаяж таван байлдааны онгоц Идлиб хотын дээгүүр өдөржин эргэлдэж, хаа хамаагүй бөмбөгджээ.

Цагаан дуулга багийнхны талаас гал зогсоох хэлэлцээр хийгдсэнээс хойш маш олон зөрчил бүртгэсэн ба өөрсдийн багийн гишүүнийг авч одсон энэ гэнэтийн цохилтод Оросыг буруутгаж байгаа гэнэ. Тэд "Орос улс Сири дэх гал зогсоох хэлэлцээрийг огтхон ч хүндлэхгүй байгаагаа дахин харууллаа. Хэлэлцээр зарлагдаад ердөө дөрөв хонож байгаа ч энэ бүхэн худал хуурмаг зүйл байж" хэмээн CNN агентлагт мэдэгджээ. Харин Оросын Батлан хамгаалах яам ямар ч хариу өгсөнгүй.

Сүүлийн саруудад Сирийн Ерөнхийлөгч Башар Ал-Асадын арми Оросын агаарын хүчинтэй хамтран хамгийн сүүлийн эсэргүүцэгчид болон эгэл жирийн гурван сая сиричүүдийн нутаг, баруун хойд зүгийг онилоод байгаа билээ.

Засгийн газрын зүгээс энэ нь террористуудыг устгах зорилготой гэж байгаа ч энэ мэт хүчирхийлэл нь олон мянган гэмгүй иргэдэд маш аюултай билээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж