ХЗБХ: “Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

ХЗБХ: “Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

ХЗБХ: “Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.16) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 45 минутад эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны  хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах зарчимын зөрүүтэй  хоёр саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүний хувиар гаргасныг санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи зарчимын зөрүүтэй саналыг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахаар  тогтов.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019.10.18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж