Хар тамхины хэргээр БНХАУ-ын хоёр иргэнийг цагдан хорьжээ | News.MN

Хар тамхины хэргээр БНХАУ-ын хоёр иргэнийг цагдан хорьжээ

Хар тамхины хэргээр БНХАУ-ын хоёр иргэнийг цагдан хорьжээ

Хар тамхины хэргээр БНХАУ-ын хоёр иргэнийг цагдан хорьжээ

Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн БНХАУ-ын иргэдийг нэг сарын хугацаанд хорихоор боллоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Наренгава, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Шүүх прокурорын уг саналыг хэлэлцээд дээрх этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-16 59.153.85.134

нэг удаа уучилаад явуулчихгүй дээ. дуучин амрааг өмөөрч уучилдаг шигээ. авилга аваад эх орноо зараад удаа дараа баригдсан дарга нараа эр нэг алдаа биз одоо жинэхэнээсээ биднийг удирдаад жаргаах байх гээд уучилдаг шигээ

Avatar

иргэн 2020-01-16 202.9.46.148

зөвхөн илэрсэн нь энэ цаана нь нууцаар хичнээн гадаад иргэд монголын үр хойчыг энэ маягаар устгаж байгааг мэдэхгүй шд. Дээдсүүд нь баялагаа хуваагаад цөлмөчихдөг доодсууд нь мөнгө олох арга нь малын хулгай,хар тамхи тэргүүтэй болжээ.Үндэсний аюулгшй байдлын зөвлөл энэ талаар нэг ч удаа мэдэгдэл хийгээгүй шд

Avatar

Зочин 2020-01-16 202.9.47.13

Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргалыг ХЯТАД ИРГЭДИЙН ХАМТ цагдан хорилоо.

Avatar

Зочин 2020-01-16 192.82.70.160

Монголд хар тамхи дэлгэрүүлэхэд хятадууд санаатайгаар монголчуудыг гар хөлөө болгон ашиглаж байгаагийн баталгаа?! Нууцаар яаж ямар хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхой мэдэх хүн даанч алга даа?! Хятадууд хар тамхины хэдэн зууны туршлагатай тул яаж монголыг хорт зуршилд дасгаж хордуулахаа харин сайн мэднэ шүү дээ!!! Одоо хуулиа малын хулгайч нарт оногдуулж байгаа ялнаас хэд дахин хатуу ял өгөх цаг болсоон!!! Нэгэнт өндрөө авсан цагт ямарч арга хэмжээ авөөд хүчрэхгүй шүү!!! Монгол тэгээд

Avatar

Зочин 2020-01-16 112.72.6.146

Хэрвээ манай улсын иргэн Хятадад хар тамхины хэргээр баригдал шууд хорьдог биздээ. Ийм нөхдүүдийг хурдан хорьж хятадынх нь хууль хяналтын газарт нь хүлээлгэж өгөх хэрэгтэй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж