Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн БНХАУ-ын иргэдийг нэг сарын хугацаанд хорихоор боллоо.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Наренгава, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Шүүх прокурорын уг саналыг хэлэлцээд дээрх этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ