Windows 7 систем хамгийн сайн хувилбар байсан гэв

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Windows 7 систем хамгийн сайн хувилбар байсан гэв

Windows 7 систем хамгийн сайн хувилбар байсан гэв

Оросын "Базальт СПО" компанийн ерөнхий захирал Алексей Смирнов санхүүгийн мэдээллийн РБК сонинд өгсөн ярилцлагадаа Windows 7 үйлдлийн систем нь хамгийн сайн хувилбар байсан гэжээ. Оросын банкуудын дийлэнх нь өнөөг болтол энэ үйлдлийн системийг ашиглаж байгаа юм.

“Энэ систем нь зах зээлд хамгийн удаан хэрэглэгдэж, үүн дээр суурилсан олон төрлийн программ гарсан. Үйлдвэрлэгчид нь ч сэтгэл хангалуун байсан. Дараа дараагийн үйлдийн системүүд гарсан ч  хэрэглэгчид шинэ хувилбар руу шилжих тийм ч дуртай байгаагүй” хэмээн тэр хэлжээ.

Мэдээллийн технологийн "Отечественный софт" компанийн гүйцэтгэх захирал Ренат Лашин ч мөн ийм байр суурьтай байгаа ажээ. Түүний үзэж байгаагаар энэ үйлдлийн систем нь санк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд их нийцэж байжээ. “Гэсэн халах хэрэгтэй болжээ. Windows 7-г ашиглахаа больсноор мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэнэ” хэмээн Лашин хэлсэн байна.

Үйлдлийн системийг солих нь банк, санхүүгийн байгууллагуудад нэмэлт зардал болохоор байгаа юм. Сервер болоод АТМ-ийн тохиргоог бүгдийг нь солих шаардлагатай болж байгааг тэд хэлжээ.

"Лаборатория Касперского" компанийн шинжээч Сергей Головановын хэлснээр үйлдлийн системийг солихын тулд шинэ төхөөрөмж суурилуулах шаардлагатай.

Microsoft компанийн мэдэгдсэнээр хэрэглэгчид Windows 7 систем дээрээ ажиллаж болох ч нэмэлт сайжруулсан хувилбаруудыг дэмжихгүй юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж