Путины дэвшүүлсэн нийгмийн халамжийн өртөг 0,3 их наяд рубль болно

Хуучирсан мэдээ: 2020.01.17-нд нийтлэгдсэн

Путины дэвшүүлсэн нийгмийн халамжийн өртөг 0,3 их наяд рубль болно

Путины дэвшүүлсэн нийгмийн халамжийн өртөг 0,3 их наяд рубль болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сарын 15-ны Лхагва гаригт Холбооны зөвлөлд хандан үг хэлэх үеэрээ улс орондоо улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийх гэж байгаагаа зарласан. Ялангуяа нийгмийн халамжийн чиглэлд олон амлалт өгсөн.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны тооцоогоор Ерөнхийлөгч Путины амласан нийгмийн халамжуудыг хэрэгжүүлэхийн тулд 2020-2021 онд жилдээ 0,3 их наяд рубль, харин 2022 оноос  жилдээ 0,6 их наяд рубль шаардагдах ажээ.

Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлтээр Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн гурван том халамж буюу бага орлоготой өрхийн хүүхдүүдэд олгох мөнгөн тэтгэмж, жирэмсэн болон хүүхдээ төрүүлсэн эхчүүдэд олгох тэтгэмжийн нэмэгдэл, хөрөнгө оруулалтын компаниудын ашгийн татварыг бууруулах гэсэн амлалтад зардлын дийлэнх нь зарцуулагдана. Хүүхдэд олгон мөнгөн тэтгэмж нь цоо шинэ халамжийн төрөл болж байгаа юм. Энэ гурван амлалт нь Оросын хамгийн тулгамдсан гол асуудлуудыг шийднэ. Тухайлбал, ядуурлыг бууруулах, өрхийн болоод иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлснээр эдийн засгийн өсөлтийг хангах юм.

 Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж