
Ойрын гурван сарын дотор АНУ Ойрхи Дорнодын хоёр оронд дайн эхлүүлнэ гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад улсын телевизээр ярихдаа мэдэгдсэн гэж Reuters дамжуулжээ. Иран тэнд хамаарах уу гэдгийг Ахмадинеджад тодруулсангүй. Мөн тэрээр тагнуулын ямар мэдээнд үндэслэн ярьж байгаагаа хэлээгүй байна. Харин Ираны эсрэг “сэтгэл зүйн” дайныг эхлүүлэх америкчуудын төлөвлөгөөний талаар түүнд баталгаатай мэдээлэл бий гэжээ.
Ираны ерөнхийлөгчийн долдугаар сарын 26-нд хийлгээд дараагийн өдөр нь телевизээр дамжуулсан яриа нь Европын холбооноос Ираны эсрэг авч байгаа багц арга хэмжээг зарласантай холбоотой байж болох юм. ЕХ-ны хоригт Иранд хоёрдмол зориулалттай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх мөн тэнд хөрөнгө оруулалт хийх, нефть, байгалийн хийн тоног төхөөрөмжийн экспорт явуулах зэрэг оржээ. Өмнө нь ийм арга хэмжээг АНУ авсан билээ. Тийм хориг арга хэмжээг Орос, Турк, Бразили дэмжээгүй юм. Ахмадинеджад мэдэгдэхдээ цөмийн асуудлаар барууны орнуудтай хэлэлцээрээ есдүгээр сард сэргээнэ гэсэн байв. Уг хэлэлцээрт Турк, Бразили хоёр орох ёстой гэж тэр хэлжээ.