Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдгүүд хайлж, эртний вирусууд амь орж байна | News.MN

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдгүүд хайлж, эртний вирусууд амь орж байна

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдгүүд хайлж, эртний вирусууд амь орж байна

Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдгүүд хайлж, эртний вирусууд амь орж байна

Ойролцоогоор 15 мянган жилийн настай вирусууд Төвдийн өндөрлөг дээрх балар эртний мөс хайлснаас ил гарч эхэлжээ. Эрдэмтэд хайлж байгаа мөснөөс хоёр дээж авч шинжилж үзэхэд 33 төрлийн өвчин үүсгэгч илэрснээс 28 нь хүн төрөлхтний хэзээ ч учирч байгаагүй өвчин үүсгэгчид байжээ. Иймд судлаачид дэлхийн дулаарал мөнх цэвдгүүдийг гэсгэснээр балар эртний аюултай вирусууд агаар мандалд цацагдах аюултай хэмээн үзэж байна.

Судлаачдын илрүүлсэн өвчин үүсгэгчдийн ихэнх нь аюулгүй мэт боловч агаар мандалд цацагдвал орчин үеийн хүн төрөлхтөнд тэрхүү вирусыг эсэргүүцэх дархлаа үгүй хэмээн айж байна.
АНУ, Хятадын хамтарсан баг эрдэмтэд Төвдийн мөнх цаст оргилоос 50 метр гүн мөс өрөмдөж дээж авч судалсны эцэст дээрх үр дүнд хүрчээ. Өмнө нь 2016 онд мөс хайлснаас болж тархсан микроб Сербид Антракс гэх өвчин үүсгэж, халууны нөлөөгөөр улам тархсаар 2300 гаруй бугын амийг авч, 8 хүн эрүүл мэндээрээ болон амь насаараа хохирсон хэрэг гарч байсан билээ.
Эх сурвалж: dailymail.co.uk
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

psdaaaaaa l*** 2020-01-16 66.181.161.55

uuu gciiii amidrah umu ** gej

Avatar

Hviten 2020-01-16 59.153.85.108

Delhii holdoh tusam ih sn yum bn haha

Avatar

мал 2020-01-16 150.129.141.56

anthrax монголд байнга дэгддэг боом, шүлхий ш дээ тэнэг ээ!

Avatar

Mongol 2020-01-16 43.228.129.119

Tendhiin nohduud urid ni taarch bgagui l yum blgui de. hehe

Avatar

Зочин 2020-01-16 203.169.49.100

Tavan Bogd aylagchdiin mood bolood baisan based ersdel baigaa yu.

Avatar

Зочин 2020-01-16 64.119.18.52

монголын баг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж