Ойролцоогоор 15 мянган жилийн настай вирусууд Төвдийн өндөрлөг дээрх балар эртний мөс хайлснаас ил гарч эхэлжээ. Эрдэмтэд хайлж байгаа мөснөөс хоёр дээж авч шинжилж үзэхэд 33 төрлийн өвчин үүсгэгч илэрснээс 28 нь хүн төрөлхтний хэзээ ч учирч байгаагүй өвчин үүсгэгчид байжээ. Иймд судлаачид дэлхийн дулаарал мөнх цэвдгүүдийг гэсгэснээр балар эртний аюултай вирусууд агаар мандалд цацагдах аюултай хэмээн үзэж байна.
Судлаачдын илрүүлсэн өвчин үүсгэгчдийн ихэнх нь аюулгүй мэт боловч агаар мандалд цацагдвал орчин үеийн хүн төрөлхтөнд тэрхүү вирусыг эсэргүүцэх дархлаа үгүй хэмээн айж байна.
АНУ, Хятадын хамтарсан баг эрдэмтэд Төвдийн мөнх цаст оргилоос 50 метр гүн мөс өрөмдөж дээж авч судалсны эцэст дээрх үр дүнд хүрчээ. Өмнө нь 2016 онд мөс хайлснаас болж тархсан микроб Сербид Антракс гэх өвчин үүсгэж, халууны нөлөөгөөр улам тархсаар 2300 гаруй бугын амийг авч, 8 хүн эрүүл мэндээрээ болон амь насаараа хохирсон хэрэг гарч байсан билээ.
Эх сурвалж: dailymail.co.uk
Холбоотой мэдээ