Жүжигчин Н.Ялалт Берлиний кино наадмын урилга хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Жүжигчин Н.Ялалт Берлиний кино наадмын урилга хүлээн авчээ

Жүжигчин Н.Ялалт Берлиний кино наадмын урилга хүлээн авчээ

Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалтыг "Агаа" хэмээх хөтлөгчийн нэрээр нь хүмүүс андахгүй. Сүүлийн үед нээлтээ хийж буй монголын уран сайхны кино болгонд тоглодог тэрбээр эрэлттэй уран бүтээлчдийн нэг. Үзэгчид түүнийг “дотортой” сайн жүжигчин хэмээн үнэлэх нь ч бий.

Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 20-ноос 29-ний өдрүүдэд болох 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцох урилга хүлээн авчээ. Түүнтэй хамт жүжигчин Д.Батцэцэг, Б.Бат-Ирээдүй, Т.Энэрэл нарын уран бүтээлчид оролцох гэнэ. Учир нь Германы “Basis Berlin” кино компанийн бүтээл “Veins of the World” буюу “Алтан судал” кинонд ерөнхий найруулагчаар “Ингэн нулимс”, “Шар нохойн там” зэрэг киногоороо алдартай найруулагч Д.Бямбасүрэн, туслах найруулагчаар Д.Батцэцэг ажилласнаас гадна жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тогложээ.

Герман, Австрали, Араб зэрэг олон улсын уран бүтээлчдийн хамтарч ажилласан энэхүү кино нь 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцох эрхээ аваад байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж