Хонгконгийн агаарын тээвэр зорчигчдоос уучлал хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Хонгконгийн агаарын тээвэр зорчигчдоос уучлал хүслээ

Хонгконгийн агаарын тээвэр зорчигчдоос уучлал хүслээ

Хонгконгоос АНУ-ын Сайпан арал руу нисэх онгоцонд зорчихоор тийз авсан 25 настай Япон эмэгтэйг жирэмсэн биш гэдгээ баталж үзүүлтэл онгоцонд суулгахгүй гэжээ. Ийнхүү нисэхийн нэг ажилтан түүнд жирэмсний тест өгөөд ариун цэврийн өрөөнд оруулан сахиж зогсчээ. Тестийн хариу сөрөг гарахад л эмэгтэй сая нэг онгоцондоо орсон байна.

Дээрх үйл явдал олон хүний дургүйцлийг хүргэсэнд агаарын тээврийн компани хүлцэл өчин, энэ бүхнийг Сайпан арлын эрх баригчдын хүсэлтээр хийж буйгаа хүлээжээ. Тэд "Бид АНУ-ын хуулийг дагах зорилгоор энэ шинэ журмыг хоёрдугаар сараас хойш мөрдөж эхэлсэн" хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү шинэ журам гаргах болсон шалтгаан нь олон хүмүүс АНУ-ын нутаг дэвсгэр дээр хүүхдээ төрүүлэн, хүүхэддээ АНУ-ын иргэншил олж авах тохиолдол газар авсантай холбоотой гэнэ.
2018 онд л гэхэд тус арал дээрх оршин суугчдаас 492 хүүхэд төрсөн бол тус арал дээр зугаалж яваа жуулчдаас 582 хүүхэд төрсөн байна. Тэдгээрийн 575 нь хятад хүүхэд гэнэ.
Эх сурвалж: cnn.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж