ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | News.MN

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ЭЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.16) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 08 минутад эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт өгсөн. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт зохицуулалтаар үлд хөдлөх хөрөнгө зуучлалын салбар, үнэт чулуу, үнэт металл арилжаалагчдын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг тусгаж, зохицуулсан. Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохицуулж, удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсэг тусгай төлөвлөгөө батлан, хуваарийн дагуу ажиллаж байгаа гэв. Хэлэлцэж буй төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны гишүүд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж