Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо

Хуучирсан мэдээ: 2020.01.16-нд нийтлэгдсэн

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг түшиглэн зохион байгуулж байна. Баянгол дүүргийн Цэргийн штаб 2019 оны Нийслэлийн тэргүүний штабаар шалгарсан тул туршлага судлах, танилцах үйл ажиллагааг өнөөдөр тус дүүрэгт зохион байгууллаа.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Өнөөдрийн сургалтыг хоёр үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээрт, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб орон нутагт Батлан хамгаалах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа талаар танилцуулж, биет хэлбэрээр үзүүлнэ. Хоёрдугаарт, орон нутгийн Төрийн захиргааны байгууллагад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яамыг төлөөлж байгаа цэргийн албан хаагчид Цэргийн штабын бэлэн байдал яаж хангагдаж байна гэдгийг үзүүлэх сургалтыг зохион байгуулна” гэлээ.

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын удирдлагууд Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Цэргийн штабын офицеруудын мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, дайчилгааны сургалтыг төлөвлөлтийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалалтын сургалтын тогтолцоог бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж